(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

AI-д суурилсан өөрчлөлт ба Дижитал хувьсгал

2026/04/09 --> 2026/04/10

AI AGENT TUNING ПРАКТИК СУРГАЛТ
GPT-ээр ажлын гүйцэтгэлийг бодитоор дээшлүүлэх нь

МҮХАҮТ-ын Бизнес академи нь танай байгууллагын албан хаагчдын ажлын гүйцэтгэл, бүтээмж, сэтгэлгээ, шийдвэр гаргалтыг хиймэл оюун ухаан (AI), ялангуяа GPT-д суурилсан AI агент ашиглан бодитоор сайжруулах зорилготой AI “AI AGENT TUNING ПРАКТИК СУРГАЛТ” онлайн сургалтад суралцахыг урьж байна.

Энэхүү сургалтыг хиймэл оюунд суурилсан байгууллагын өөрчлөлт ба HR инноваци чиглэлээр мэргэшсэн Korea HR Forum-ын Гүйцэтгэх захирал профессор Ким Ки Жи удирдан явуулна.

Сургалтын зорилго: Энэхүү сургалт нь GPT-г зүгээр нэг асуулт–хариултын хэрэгсэл бус, ажлыг хамтран гүйцэтгэх стратегийн AI агент болгон оновчлон тохируулах замаар хувь хүний, багийн болон байгууллагын ажлын хурд, чанар, сэтгэлгээ, шийдвэр гаргалтыг бодитоор сайжруулахад чиглэсэн практик, хэрэгжүүлэлтийн сургалт юм.

Сургалтын онцлог:

  • HR мэргэжлийн онолын сургалт биш
  • IT эсвэл кодчилолд суурилсан сургалт биш
  • Ажилтан бүр өдөр тутмын ажлаа илүү хурдан, илүү ухаалгаар, илүү үр дүнтэй хийхэд чиглэсэн AI Agent Tuning сургалт юм.

Сургалтын үр дүн:

- GPT-г өөрийн ажлын чиг үүрэгт тохируулан “tuning” хийх
- GPT-тэй хамт:

  • төлөвлөх
  • асуудал шийдвэрлэх
  • тайлан, баримт бичиг боловсруулах
  • харилцаа, имэйл, танилцуулга бэлтгэх
  • давтагддаг ажлыг автоматжуулах нэг урсгал болгон ажиллуулах чадвар эзэмшинэ.

Хэнд зориулагдсан бэ?

  • Байгууллагын ажилтан, мэргэжилтэн
  • Удирдах албан тушаалтан
  • HR, HRD, Talent, Culture чиглэлийн хүмүүс
  • GPT-г ажлын бодит хэрэгсэл болгохыг хүссэн хэн бүхэнд

Хугацаа: 2026 оны 4-р сар 09 (Пүрэв гараг)-ний өдөр, 10:00–18:00 цаг
Сургалтын хэлбэр: Zoom Live онлайн сургалт /Лекц + практик + кейс
Сургалтын гол хэрэгсэл: ChatGPT / GPTs / Prompt Map / AI Routine Sheet
Гарах үр дүн: Хувийн AI агент + ажлын автоматжуулалтын загвар
Төлбөр: 1 оролцогч 1,200,000₮
Сертификат: Сургалтад хамрагдсан оролцогчдод ОЛОН УЛСЫН СЕРТИФИКАТ олгоно.

Холбоо барих:

Утас: 7727-7070 (5), 99138186
Цахим шуудан: training@mongolchamber.mn


Жич:

AI-ийн эринд ажилтны үнэ цэнэ = хэр ухаалгаар AI-тай хамтран ажиллаж чадаж байна вэ гэдгээр хэмжигдэнэ.

Энэ сургалт GPT-г “хэрэгсэл” биш, ажлын стратегийн хамтрагч болгоно.