(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ОХУ-ын Пенза мужийн бизнес эрхлэгчдийн уулзалт

2026/04/02 --> 2026/04/14

Оросын Холбооны Улсын Пенза мужийн экспортыг дэмжих төвийн бизнес эрхлэгчид Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран “Монгол–Оросын бизнес уулзалт”-ыг зохион байгуулах гэж байна.

Тус арга хэмжээнд ОХУ-ын талаас Пенза мужийн экспортыг дэмжих төвийн төлөөлөл болох хүнсний үйлдвэр /чихэр, нарийн боов, бусад/, гоо сайхан, эрчим хүч /төрөл бүрийн дамжуулах хоолойн хэрэгсэл, хавхлага, бусад тоног төхөөрөмж/-ний чиглэлийн бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүд оролцох болно.

Уулзалтын зорилго нь хоёр улсын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ технологийг танилцуулах, харилцан ашигтай хамтын ажиллагааны боломжийг нээхэд оршино.

Иймд дээрх чиглэлийн МҮХАҮТ-ын гишүүн аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч та бүхнийг уулзалтад оролцохыг урьж байна. 

Хэзээ: 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр, 10:00-12:00 цаг
Байршил: Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим, 503 тоот

Холбоо барих:

Утас: 77277070 (2), 99024934 /ГСТАХГ/
Цахим шуудан: event@mongolchamber.mn

Пенза мужийн экспортыг дэмжих төвийн төлөөлөл

1. ОХУ-ын Пенза мужаас ирэх компаниуд:
“ДУКАТ”  Групп компани , хүнсний үйлдвэрлэлд зориулсан түүхий эд, орц найрлага үйлдвэрлэдэг, Оросын гурван том үйлдвэрийн нэгд ордог, жишээ нь: өтгөрүүлсэн сүүн, чихэр боов амттаны дүүргэлт (начинки), Орост нийт 14 салбартай
Олон улсын ISO 22000-2007 стандарттай,  лабораторийн төвтэй, өөрийн тээвэр логистикийн компанитай 

Вебсайт: www.dvkat.com

2. Чихэр, нарийн боовны “Мирослада” үйлдвэр, нийт 800 нэр төрлийн чихэр, нарийн боов, мармелад, зефир үйлдвэрлэдэг

Вэбсайт: www.miroslada.ru

3. АО “ПТПА” (Пензтяжпромарматура), тус компани нь эрчим хүчний салбарт зориулсан өндөр технологийн хоолойн арматур  үйлдвэрлэлээр мэргэшсэн групп компани юм, Үйлдвэрийн бүтээгдэхүүний нэр төрөл: гулсах хаалт (задвижка), эргэлтэт хаалт, клапан, бөмбөлгөн кран, буцах хавхлага (обратная арматура), энэхүү бүтээгдэхүүнүүд эрчим хүч, барилга, уул уурхай болон ус хангамжийн салбарт өргөн хэрэглэх боломжтой. 

Вебсайт: www.tpkptpa.ru

4. “The Bunt” компани нь бие, нүүр болон үс арчилгааны өндөр чанартай гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 

Вебсайт: www.bunt-cosmetics.ru