(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

БНХАУ-ын Хөх хотын хөдөө аж ахуйн үзэсгэлэн

2026/03/26 --> 2026/03/28

БНХАУ-ын Хөх хотод зохион байгуулагдах “2026 оны 38 дахь удаагийн Өвөрмонголын Хөдөө аж ахуйн үзэсгэлэн болон 15 дахь удаагийн Өвөрмонголын (Хаврын) Хөдөө аж ахуйн машин механизмын үзэсгэлэн”-д оролцохыг урьж байна.

Тус үзэсгэлэн нь 2026 оны 3 дугаар сарын 26–28-ны өдрүүдэд БНХАУ-ын Хөх хот дахь Өвөрмонголын Олон Улсын Үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдана.

Үзэсгэлэн нь хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын шинэ техник, технологи, бүтээгдэхүүнийг танилцуулах томоохон арга хэмжээ бөгөөд ойролцоогоор 1000 гаруй аж ахуйн нэгж оролцож, 60,000 м² талбайд зохион байгуулагдана.

Үзэсгэлэнгийн үндсэн чиглэлүүд:

  • Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн (бордоо, үр, ургамал хамгааллын бодис)
  • Усалгааны техник, технологи
  • Хөдөө аж ахуй, мал аж ахуйн машин механизм
  • Ухаалаг хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж

Энэхүү арга хэмжээ нь гишүүн байгууллагуудад:

  • Хөдөө аж ахуйн шинэ техник технологитой танилцах
  • Хятад улсын үйлдвэрлэгчидтэй шууд холбоо тогтоох
  • Бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх
  • Шинэ нийлүүлэгч, түнш олох боломжийг олгоно.

Холбоо барих:

Утас: 99080575