ISO/IEC 17025:2017 – ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО АНХАН ШАТНЫ СУРГАЛТ

ISO/IEC 17025:2017 – ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО АНХАН ШАТНЫ СУРГАЛТ
Сургалт №1
ISO/IEC 17025-д суурилсан лабораторийн ажилтны ур чадварын хөгжлийн сургалтанд урьж байна.
Сургалтын зорилго
Монгол Улсад итгэмжлэгдсэн лабораториудын тоо нэмэгдэж, шинжилгээний чанар, үр дүнгийн найдвартай байдлыг хангах шаардлага улам бүр өсөж байна. Энэхүү сургалтын хөтөлбөр нь ISO/IEC 17025 стандартыг суурь болгон лабораторийн ажилтны мэдлэг, ур чадвар, хандлагыг шаталсан байдлаар хөгжүүлэх зорилготой.
Зорилтот бүлэг: Шинэ ажилтан, лабораторийн туслах, үйлчилгээний ажилтан, бусад
Агуулга:
• ISO/IEC 17025 стандартын суурь ойлголт
• Дээж хүлээн авалт ба бүртгэл
• Ёс зүй, нууцлал, баримтжуулалт
Сургалтын сертификат нь ISO/IEC 17024 стандартад нийцсэн ажилтны баталгаажуулалтын шалгалтад оролцох суурь нөхцөл болно.
Энэхүү сургалт нь 3 өдөр буюу 24 цаг ба өдрийн хоол, цайны завсарлагатай, практик дадлагатай, сертификат олгох сургалт юм.
ХЭЗЭЭ: 2026.03.23-25 ны өдрүүдэд
ХААНА: МҮХАҮТ-ын 203 тоот өрөө
ТӨЛБӨР: 350,000 төгрөг
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
МҮХАҮТ – ын дэргэдэх Итгэмжлэгдсэн лабораториудын зөвлөл
МҮХАҮТ – ын Бизнес академи
ХОЛБОО БАРИХ: 77277070 /5/, 99138186
Сургалтад суухыг хүссэн хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагууд доорх линкээр орж бүртгүүлнэ үү. Жич: хүний тоо хязгаартай.
