Ажлын байран дахь Мастер Сургагч бэлтгэх сургалт

Хосмог сургалтыг хэрэгжүүлэх, аж ахуйн нэгжүүдэд ажлын байран дахь сургалтыг тогтвортой, үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор “Ажлын байран дахь Мастер сургагч” бэлтгэх сургалтад оролцох оролцогчдыг сонгон шалгаруулна.
Сургалтын зорилго: Ажлын байран дахь Мастер сургагчид нь цаашид МҮХАҮТ-тай хамтран хосмог сургалтыг хэрэгжүүлэх, ажлын байран дах сургалтыг чанартай зохион байгуулах, улмаар хосмог сургалтыг сайжруулах арга хэмжээ, хэлэлцүүлэгт оролцохын зэрэг сургагчийн ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх боломж бүрдэнэ.
Хэн хамрагдах боломжтой вэ?
Сонгон шалгаруулалтад дараах шаардлагыг хангасан хүн хамрагдана. Үүнд:
- Сургалтад бүрэн хамрагдах боломжтой, идэвх санаачилгатай.
- Хамт олныг чиглүүлэх, заах, зөвлөх хандлага, ур чадвартай.
- Боловсрол/Сургалтын чиглэлээр ажлын туршлагатай.
- Дадлага удирдаж байсан туршлагатай
- Цаашид ажлын байран дах сургагч бэлтгэх сургалтыг МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулах боломжтой.
- ААНБ-ын удирдлагын дэмжлэгтэй бол давуу тал болно.
Сонгон шалгаруулалтын үндсэн шалгуур
- Харилцааны мэргэжлийн ур чадвар
- Манлайлах болон зөвлөх ур чадвар
- Ажлын байран дахь сургалт, сургагчийн үүрэг гүйцэтгэх боломж
- Хосмог сургалтыг хөгжүүлэх сонирхол,
- Байгууллагын дэмжлэг
Бүрдүүлэх материал
- Оролцох хүсэлт
- CV / товч намтар
- ААНБ-ын удирдлагын дэмжих албан бичиг (шаардлагатай тохиолдолд)
Сургалтын үр дүн: Сонгогдсон оролцогчид ажлын байран дахь мастер сургагч бэлтгэх сургалтад хамрагдсанаар цаашид:
- Залгамж халааны хөгжлийг оновчтой арга зүйгээр удирдах
- Бүх төрлийн ажлын байран дахь сургалтын чанарыг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулах
- Ажлын байран дахь сургагч нарыг чадавхжуулах, Коуч/Менторлох
- МҮХАҮТ-тай хамтран хосмог сургалтыг хэрэгжүүлэх, чанарыг тасралтгүй сайжруулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцох боломж бүрдэнэ.
Сургалт үргэлжлэх хугацаа:
- Бүртгэл хаах хугацаа 1-р сарын 31
- Сонгон шалгаруулалт 2-р сарын 18-ны өдрийг дуустал
- Сургалтын хугацаа 2026 оны 2-4 дүгээр сар Нийт 120 цаг
Сургалтыг хэрэгжүүлэгч: Сургалтыг
- Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ),
- Монгол Улсын Их Сургууль (МУИС),
- Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС),
- Техник Технологийн Их Сургууль (ТТИХ)-ийн холбогдох чиглэлийн туршлагатай багш, профессорууд хамтран зохион байгуулж, хэрэгжүүлнэ.
Сургалтыг дэмжигч:
Түншлэлд суурилсан Техникийн болон Мэргэжлийн Боловсрол, сургалт төсөл-II
Түншлэлд суурилсан Техникийн болон Мэргэжлийн Боловсрол, сургалт төслийг ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны даалгавраар, Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамны хамтарсан санхүүжилтээр Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны нийгэмлэг (GIZ), Монгол улсын Боловсролын яамтай хамтран хэрэгжүүлж байна.
