Монгол-ОХУ бизнес уулзалт

“Монгол-ОХУ бизнес уулзалт”-ыг МҮХАҮТ-аас 2026 оны 02 дугаар сарын эхний хагаст ОХУ-ын Москва хотноо зохион байгуулна.
Энэ хүрээнд Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх талаар хоёр улсын бизнесийн төлөөллийн дугуй ширээний уулзалт зохион байгуулагдана. Түүнчлэн Евразийн эдийн засгийн холбооны зах зээлд экспорт хийхэд тавигдах техникийн шаардлагын талаар экспертийн сэдэвчилсэн уулзалт зохион байгуулагдана.
Иймд энэхүү арга хэмжээнд оролцох сонирхолтой ноос, ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүн, шингэн хүнс зэрэг хөнгөн үйлдвэр, хүнсний салбарын, мөн барилгын материалын (цемент г.м.) үйлдвэрлэлийн ААН-ийн хүсэлтийг 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хүлээн авч байна.
цахим шуудан: foreignrelations@mongolchamber.mn
Холбогдох утас: 77277070 (6), 94013003
