(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ISO/IEC 17025:2017 – ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО - ХЭРЭГЖҮҮЛЭХ ПРАКТИК СУРГАЛТ БОЛНО

2026/01/14 --> 2026/01/16

Танай лаборатори ISO/IEC 17025 стандартын сургалтанд шинэ ажилтнуудаа суулгахаар төлөвлөж байна уу?
Итгэмжлэлд бэлтгэх ажил хэсэгчилсэн, эмх цэгцгүй явж байна уу?Чанарын баримт бичиг “цаасан дээр” үлдэж, бодит ажилд бүрэн нэвтрээгүй байна уу?  Тэгвэл энэ сургалт танай лабораторид яг одоо зайлшгүй хэрэгтэй сургалт юм.

Стандартыг системгүй хэрэгжүүлэх нь:
• шинжилгээний үр дүнд эрсдэл үүсгэж
• итгэмжлэлийн бэлтгэлийг удаашруулж
• ажилтнуудын ачаалал, ойлгомжгүй байдлыг нэмэгдүүлдэг

 Харин ISO/IEC 17025 стандартыг зөв хэрэгжүүлсэн лаборатори:
• найдвартай, хүлээн зөвшөөрөгдөх үр дүн гаргаж
• үйл ажиллагаагаа ил тод, шударга удирдаж
• итгэмжлэлд шат дараатай, итгэлтэй бэлтгэдэг

Иймд лабораторийн үйл ажиллагаагаа стандартад суурилсан, эрсдэл багатай, тогтвортой удирдахыг зорьж байвал энэ сургалтад хамрагдах нь хамгийн зөв алхам юм.

Энэхүү сургалтад хамрагдсанаар та:
ISO/IEC 17025:2017 стандартын үндсэн ба гол шаардлагын цогц ойлголт эзэмшинэ
Лабораторийн чанарын менежментийн тогтолцоог стандартын дагуу зураглаж, бүтэцжүүлнэ
Удирдлагын, техникийн болон дэмжих процессуудын уялдааг ойлгож хэрэгжүүлнэ
Эрсдэл ба боломжид суурилсан сэтгэлгээг бодит ажилд нэвтрүүлнэ
Итгэмжлэлд бэлтгэх үе шаттай төлөвлөгөө боловсруулах суурь чадавхтай болно
2026 оны 01 дүгээр сарын 14-16-ны өдрүүдэд МҮХАҮТ-ын 203 тоот сургалтын танхимд болох энэхүү сургалтад хамрагдсанаар зөвхөн “сертификаттай бус”, лабораторид бодитоор хэрэгжүүлж чаддаг мэргэжилтэн болно. 
Танхим болон лабораторийн сургалт, аялал хосолсон – практик жишээ, кейстэй, итгэмжлэгдсэн лабораториудын туршлагатай багш нар хичээл заана. Суудлын тоо хязгаартай тул та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна. 

Төлбөр: 350,000 төгрөг

Холбоо барих: 88271717 | 88080410