(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

KiMES 2026 - Олон улсын эмнэлэг, эмнэлгийн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн

2026/03/19 --> 2026/03/22

БНСУ-д зохион байгуулагдах 41 дэх удаагийн “Олон улсын эмнэлэг, эмнэлгийн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн” үзэх бизнес аяллын бүртгэл эхэллээ.

БНСУ-ын эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслийн томоохон үзэсгэлэн болох 41 дэх удаагийн “Олон улсын эмнэлэг, эмнэлгийн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн” /KIMES 2026/-д БНСУ-ын дотоодын болон гадаадын 39 орны нийт 1450 гаруй үйлдвэрлэгч компаниуд, эрүүл мэндийн байгууллагууд оролцдог бөгөөд эмнэлэг, эрүүл мэндийн салбарын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи болон чиг хандлагыг танилцуулдаг өргөн цар хүрээтэй үзэсгэлэн юм.

Үзэсгэлэнд танилцуулагдах бүтээгдэхүүний төрөл доорх хэсгээс бүрдэнэ:

  • Эм, бэлдмэл үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж
  • Мэс заслын холбогдох тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл
  • Арьс, гоо заслын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, нэмэлт бүтээгдэхүүн
  • Бүх төрлийн эмчилгээний тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл
  • Олон төрлийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн
  • Сүүлийн үеийн дэвшилтэт технологийн оношилгооны тоног төхөөрөмж
  • Шүдний эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл
  • Нөхөн сэргээх/ физик эмчилгээний тоног төхөөрөмж
  • Эмнэлгийн дотоод зохион байгуулалт шийдэл
  • Бусад олон төрлийн эмнэлгийн туслах хэрэгсэл, хэрэглээний материал

Үзэсгэлэн зохион байгуулагдах байршил: БНСУ-ын Сөүл хот, Каннам дүүрэг, COEX үзэсгэлэнгийн төвд /A,B,C,D танхим/

Зохион байгуулагдах хугацаа: 2026 оны 3 сарын 19-22-ны өдрүүдэд

Үзэсгэлэн үзэж туршлага судлах, бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, шинэчлэх, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх хүсэлтэй эрүүл мэндийн болон гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-ийн төлөөлөл та бүхнийг энэхүү бизнес аялалд бүртгүүлэхийг урьж байна.

Товч хөтөлбөр

  • 3 дугаар сарын 18    Улаанбаатар-Сөүл нислэг
  • 3 дугаар сарын 19   Үзэсгэлэнгийн нээлт, бизнес уулзалт, оройн хүлээн авалт
  • 3 дугаар сарын 20    Үзэсгэлэн үзэх,
  • 3 дугаар сарын 21    Сөүл хотын 1 өдрийн чөлөөт аялал
  • 3 дугаар сарын 22    Чөлөөт өдөр
  • 3 дугаар сарын 23     Сөүл-Улаанбаатар нислэг

Бүртгэлийн хугацаа: 2025 оны 2 сарын 01-ний өдрийг хүртэл

Зохион байгуулагч талаас урилга авч виз мэдүүлэх тул зөвхөн чиглэл зорилго нийцсэн, БНСУ-ын визний материалын шаардлага хангасан оролцогчдыг бүртгэнэ.

Бүртгэх оролцогчдын тоо хязгаартай тул бүртгэл дүүрсэн тохиолдолд хугацаанаасаа өмнө хаагдахыг анхаарна уу

Холбоо барих:

МҮХАҮТ-ын Үзэсгэлэн Яармагийн Газар
Утас: 77277070 /4/, 99072685
Цахим шуудан: atacarnet@mongolchamber.mn; exhibition@mongolchamber.mn

Хавсралт: Зардлын урьдчилсан мэдээлэл, Бүртгэлийн хуудас