Эрээн хотын Хятад-Монголын Цагаан сарын үзэсгэлэн худалдаа
ЭРЭЭН ХОТЫН ХЯТАД-МОНГОЛЫН ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН
ХУДАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Эрээн хотын “Хятад-Монголын цагаан сарын үзэсгэлэн худалдаа” 2026 оны 01 сарын 16-наас 2026 оны 01 сарын 25-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод 7 дахь жилдээ зохион байгуулагдахаар товлогдлоо.
Үзэсгэлэн зохион байгуулагдах байршил: Эрээн хотын олон улсын үзэсгэлэнгийн танхим
Тус үзэсгэлэнд бэлэг дурсгал, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, бүх төрлийн өргөн хэрэглээний үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр оролцох боломжтой.
Үзэсгэлэнд оролцохоор бүртгүүлэх бол доорх хавсралт дах зардлын урьдчилсан мэдээлэл, үзэсгэлэнд оролцох журамтай сайтар танилцаж бүртгэлийн мэдээллээ холбоосоор орж бөглөн ирүүлнэ үү.
Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/HftsMvWF2h55kHKSA
Бүртгэл хүлээн авсныг зохион байгуулагч талаас мэдэгдсэний дараа төлбөрөө тушаан талбайгаа сонгож баталгаажуулна.
Хавсаргав: Зардлын урьдчилсан мэдээлэл, Үзэсгэлэнд оролцох журам Талбайн зураг
Бүртгэлийн хугацаа: 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл
/ Бараа бүтээгдэхүүн хил гаалиар нэвтрэх асуудлыг оролцогч бие даан шийдвэрлэнэ. Нэгдсэн гаалийн бүрдүүлэлт хийгдэхгүй. Мөн талбай дүүрсэн тохиолдолд бүртгэл хаагдахыг анхаарна уу!!! /
Холбоо барих утас: 77277070-4, 80117010 /зөвхөн ажлын цагаар холбогдоно уу 09:00-18:00/
