(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

"ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ЧУУЛГАН 2025" АРГА ХЭМЖЭЭНД УРЬЖ БАЙНА

2025/11/14 --> 2025/11/14

Дэлхийн чанарын өдрийг тохиолдуулан Үндэсний чанарын чуулган зохион байгуулж, “ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ” гардуулдаг уламлжалын дагуу Монгол Улсын Шадар сайдын ивээл дор “ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ЧУУЛГАН 2025”-ыг “ӨӨРӨӨР СЭТГЭЕ” сэдвийн дор 10 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Чуулганы үеэр хэрэглэгчдийг чанартай, аюулгүй, баталгаатай бүтээгдэхүүн үйлчилгээгээр хангах, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр ажиллаж тодорхой үр дүнд хүрсэн, бүтээгдэхүүн үйлчилгээндээ холбогдох мэргэжлийн байгууллагаас олгосон тохирлыг илэрхийлэх гэрчилгээ, дүгнэлт, зөвшөөрлийг гаргуулсан, үйл ажиллагаандаа чанар, байгаль орчин, хүнсний аюулгүй байдлын болон бусад удирдлагын тогтолцоог амжилттай нэвтрүүлж хэрэгжүүлсэн, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч, чанар стандартаар тэргүүлэгч БАЙГУУЛЛАГА, БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭГ шалгаруулан өргөмжилдөг билээ.

Чуулганд судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагууд, бизнес эрхлэгчдийн төлөөллүүдээс оролцож  сонирхолтой илтгэл, сайн туршлагуудаасаа хуваалцах юм.

Иймд сонирхсон аж ахуйн нэгж байгууллага болон хувь хүмүүсийг уг чуулганд идэвхтэй оролцохыг урьж байна.

Оролцохыг хүсвэл доорх холбоос дээр дарж бүртгэлээ илгээнэ үү.

Хэзээ: 2025 оны 11 сарын 14-ны өдөр 09:00 цаг
Хаана: МҮХАҮТ-ын Их танхимд

Хавсралт: Хөтөлбөр

Холбоо барих:

Утас: 7727-7070 /2/, 88271717, 88043691, 80151212
Цахим шуудан: info@mongolchamber.mn