(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Монгол-Эстонийн бизнес уулзалт

2025/10/14 --> 2025/10/14

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим болон Бүгд Найрамдах Эстони Улсын Худалдаа Аж үйлдвэрийн Танхимтай  хамтран “Монгол-Эстонийн бизнес уулзалт”-ыг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулах гэж байна.

Энэхүү бизнес уулзалтад Эстонийн дараах аж ахуй нэгжүүд оролцоно. Дэлгэрэнгүй танилцуулгыг хавсаргав. Үүнд:

  • CLEMCO BALTIC OÜ
  • Leinonen OÜ
  • Maksims OÜ
  • Nirgi Servis OÜ
  • Pedrobeat AS
  • Vipodeklarant OÜ 

Бизнес уулзалтад оролцох сонирхолтой ААН-үүд дараах холбоосоор бүртгүүлнэ үү.

Хаана: Баянгол зочид буудлын Уулзалтын танхим
Хэзээ: 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр, 15:00-17:00 цагт

Холбоо барих:

Цахим шуудан: foreignrelations@mongolchamber.mn
Утас: 77277070 (6), 99993456



Эстонийн компаниуд

Компанийн нэр: CLEMCO BALTIC OÜ

Үйл ажиллагааны чиглэл: Clemco нь абразив тэсэлгээ, цэвэрлэгээ болон гадаргуу бэхжүүлэх (shot peening) төхөөрөмжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч бөгөөд төрөл бүрийн ган болон металл гадаргуугийн чанарыг сайжруулахад өргөнөөр ашиглагддаг.www.clemco-international.com

Монгол Улсаас сонирхож буй ААН-д: Сонирхож буй салбар чиглэл:

  • Төмөр зам
  • Ногоон эрчим хүч
  • Метал хийцийн үйлдвэрлэл
  • Инженерчлэл

Компанийн нэр: Leinonen OÜ

Үйл ажиллагааны чиглэл: Leinonen OÜ компани нь гадаадын компаниудад чиглэсэн нягтлан бодох бүртгэл, цалин хөлсийн удирдлага, компани байгуулах, удирдлагын тайлагнал, хуулийн үйлчилгээ болон татварын үйлчилгээ үзүүлдэг. leinonen.eu

Монгол Улсаас сонирхож буй ААН-д: Сонирхож буй салбар чиглэл: Европын Холбоонд үйл ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой харилцагчтай нягтлан бодох бүртгэл болон хуулийн фирмүүд.


Компанийн нэр: Maksims OÜ

Үйл ажиллагааны чиглэл: Манай үйлчилгээ нь:

  • Компани бүртгэх
  • Нягтлан бодох бүртгэл
  • Хуулийн үйлчилгээ
  • Татварын зөвлөгөө
  • Баримт бичгийн удирдлага
  • Хамтын ажиллагааны түнш хайх
  • Сүлжээ холбоо тогтоох

www.maksims.ee

Монгол Улсаас сонирхож буй ААН-д: Манай байгууллага нь Европын Холбоонд бизнес эхлүүлэхэд хамгийн таатай орчинтой улс болох Эстонид үйл ажиллагаа байгуулах сонирхолтой компаниудтай уулзах хүсэлтэй байна. Мөн бид Maksims OÜ компанитай төстэй үйл ажиллагаа явуулдаг, хамтын ажиллагааны боломж бүхий компаниудыг сонирхож байна.


Компанийн нэр: Nirgi Servis OÜ

Үйл ажиллагааны чиглэл: Спортын хувцас болон мерино ноосон хүүхдийн хувцасны үйлдвэрлэл, мөн ноосон эсгий урлалын үйл ажиллагаа. Instagram: @laskakidswearofficial, www.nirgiservis.eu

Монгол Улсаас сонирхож буй ААН-д: Сонирхож буй салбар чиглэл:

  • Ноолуурын түүхий эд, утас үйлдвэрлэгчид болон худалдаалагчид;
  • Сүлжмэл болон ноолууран хувцас.

Компанийн нэр: Pedrobeat AS

Үйл ажиллагааны чиглэл: Гадаа орчин, үйлдвэрлэл болон арилжааны салбарт ашиглагдах гэрэлтүүлгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани. www.lightholm.com

Монгол Улсаас сонирхож буй ААН-д: Манай байгууллага дараах салбаруудад боломжит түншүүд болон харилцагчтай уулзах сонирхолтой байна:

  • Бөөний худалдаа
  • Цахилгаан угсралт
  • Архитектур ба төлөвлөлт
  • Барилга угсралт
  • Зөвлөх инженерчлэл
  • Дэд бүтэц, нийтийн аж ахуй
  • Цахилгааны инженерчлэл

Компанийн нэр: Vipodeklarant OÜ

Үйл ажиллагааны чиглэл: Гадаад худалдаа. Гаалийн үйлчилгээ. www.vipodeklarant.ee

Монгол Улсаас сонирхож буй ААН-д: Манай байгууллага дараах чиглэлээр уулзалт хийх сонирхолтой байна:

  • Европын Холбоонд гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээнд сонирхолтой харилцагчид
  • Гаалийн бүрдүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, бидэнтэй төстэй компаниудтай хамтын ажиллагааны боломжийг судлах