БНХАУ-ын Янлинийн хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, дэвшилтэт технологийн экспо, форум

32 дахь удаагийн “БНХАУ-ЫН ЯНЛИНИЙН ХӨДӨӨ АЖ АХУЙН ШИНЖЛЭХ УХААН, ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИЙН ЭКСПО” нь 2025 оны 10 дугаар сарын 25-наас 29-ний өдрүүдэд БНХАУ-ын Шаньси мужийн Янлинд (Yangling) зохион байгуулагдах гэж байна.
1994 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус экспо нь Хятад улсын Хөдөө аж ахуйн чиглэлээр зохион байгуулдаг хамгийн том арга хэмжээ бөгөөд энэ жил “Шинэ чанарын бүтээмжтэй хөдөө аж ахуйн шинэ ирээдүй” сэдвийн доор дараах үйл ажиллагаанууд зохион байгуулагдах гэж байна. Үүнд:
- Үзэсгэлэн, худалдаа
- Салбарын хурал, форум
- Шинэ бүтээгдэхүүн, төсөл танилцуулга
- Бизнес уулзалт
Тус экспод Хятадын дотоодын 34 мужийн болон 70 гаруй улсын хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10,000 гаруй байгууллагууд оролцдог бөгөөд салбарын томоохон хурал, форумууд зохион байгуулагддаг.
Янлинь нь Хятадын хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, инновацийн төв гэдгээрээ улсдаа төдийгүй олон улсад алдартай. 1997 онд төрийн зөвлөлөөс батлан байгуулсан улсын түвшний анхны хөдөө аж ахуйн өндөр технологийн аж үйлдвэрийн бүсийг энд байгуулсан бөгөөд хөдөө аж ахуйн шинэ технологи, инновацийг турших, нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааны гол талбар болсон. Хөдөө аж ахуйн технологиос гадна хүнсний боловсруулалт, усалгааны систем, үр тарианы шинэ сорт, мал аж ахуйн технологиор төвлөрсөн.
Энэхүү бизнес аялалд хамрагдсанаар:
- Үзэсгэлэн үзэж, хөдөө аж ахуйн салбарын шинэ технологи, тоног төхөөрөмж бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцах
- Янлинийн хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн олон улсын форум-д оролцох
- Янлинийн хөдөө аж ахуйн өндөр технологийн үзүүлэн бүстэй танилцаж туршлага судлах
- Хүнс, Хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг бизнес аялалд хамрагдаж туршлага судлан, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг урьж байна.
Бүртгэл дуусах хугацаа: 2025 оны 10 сарын 08 өдөр
Холбоо барих:
Утас: 976-77277070/4/, 80117010, 90006950
Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn

