(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Монгол - Солонгосын бизнес эрхлэгчдийн уулзалт

2025/09/10 --> 2025/09/10

БНСУ-ын барилгын болон хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, Тухайлбал өндөр хүчин чадалтай бетон шахуурга үйлдвэрлэл, гоож, хий хангамжийн тоног төхөөрөмж, холболт, угсралтын хэрэгсэл, хөдөө аж ахуйн болон самрын бялуу хийх машин, мөн  хар сармисны нунтаг, их кальцитай арвайны нунтаг, какао нибс, хибискус, бор будаа, арвай зэрэг найрлагатай эрүүл хүнсний шэйкны хүнсний үйлдвэрлэгч, урлаг, оффис болон сургуулийн хэрэгслийн өргөн хүрээний бүтээгдэхүүний хар самбарын үйлдвэрлэгч зэрэг салбартаа тэргүүлэгч, дотоодын зах зээл төдийгүй Ази, Европ, Ойрхи Дорнод болон бусад бүс нутгийн зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг экспортлогч аж ахуйн нэгжүүд монголын аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагаагаа танилцуулах, хамтран ажиллах зорилгоор бизнес уулзалт зохион байгуулна.

Бизнес уулзалт 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 09:30-12:30 цагт МҮХАҮТ-ын 503 тоотод болох бөгөөд уулзалтын үеэр БНСУ-ын экспортлогч аж ахуйн нэгжүүдийн танилцуулга, хамтын ажиллагааны боломж, нөхцөл, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр харилцан санал солилцох B2B уулзалт болно.

Иймд Таныг болон танай байгууллагын төлөөллийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Уулзалтад оролцохдоо доорх линкээр урьдчилан бүртгүүлнэ үү.

Холбоо барих: 
Гишүүнчлэл, салбар танхимын асуудал хариуцсан газар, Н.Долгормаа
Утас: 99096809

Хавсралт: БНСУ-ын Бусан хотын ААН-үүдийн жагсаалт