(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“COEX FOOD WEEK 2025” Солонгосын хүнсний салбарын хамгийн том үзэсгэлэн

2025/10/29 --> 2025/11/01

БНСУ-ын Сөүл хотноо 2025 оны 10 дугаар сарын 29-ээс 2025 оны 11 дүгээр сарын 01-ны өдрүүдэд зохион байгуулагдах “COEX FOOD WEEK 2025” Солонгосын хүнсний салбарын хамгийн том үзэсгэлэнд оролцож өөрийн сонирхсон чиглэлийн ААН-үүдтэй тусгайлан бизнес уулзалт хийж, хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага судлах, шинэ технологитой танилцах, БНСУ-аас хүнсний бүтээгдэхүүн импортлох хүсэлтэй бизнес эрхлэгч та бүхнийг бүртгүүлэхийг урьж байна.

Үзэсгэлэн зохион байгуулагдах байршил: БНСУ-ын Сөүл хот, Каннам дүүрэг, COEX үзэсгэлэнгийн төвд /A,B,C,The Platz танхим/

Тус үзэсгэлэн нь доорх хэсгээс бүрдэнэ. Үүнд

  • Бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн
  • Бүх төрлийн шингэн хүнс
  • Хоол амтлагч
  • Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн
  • Хүнс боловсруулах, савлах тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл
  • Хүнсний үйлдвэрлэл, түгээлтийн систем, жижиглэн худалдааны орчин үеийн ухаалаг шийдлүүд
  • Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн түүхий эд

“COEX FOOD WEEK” үзэсгэлэн нь 2006 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулагдсаар ирсэн бөгөөд 2025 оны тус үзэсгэлэнд дэлхийн 30 улсаас нийт 1000 гаруй компани оролцож шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулна.

Үзэсгэлэнгийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны вэбсайтаас авна уу.

Бүртгэлийн хугацаа: 2025 оны 10 сарын 03-ны өдрийг хүртэл

БНСУ-ын Зохион байгуулагч талд  оролцогчдын мэдээлэл илгээж урилга авч виз мэдүүлэх тул (виз гарах хугацаа ажлын 7 хоног) зөвхөн чиглэл зорилго нийцсэн, хүнсний болон гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг,  БНСУ-ын визний материалын шаардлага хангасан, өмнө нь ямар нэгэн визний зөрчил гаргаж байгаагүй оролцогчдыг бүртгэнэ.

/Бүртгэх оролцогчдын тоо хязгаартай тул бүртгэл дүүрсэн тохиолдолд хугацаанаасаа өмнө хаагдахыг анхаарна уу./

Та бүртгүүлэхийг хүсвэл доорх хавсралт зардлын мэдээлэлтэй танилцан, бүртгэлийн хуудсыг татан авч бүрэн гүйцэд бөглөөд, бүртгэлийн хуудасны доор бичсэн материалын хамт exhibition@mongolchamber.mn хаяг руу илгээнэ үү.

Товч хөтөлбөр

10/28 Сөүл хотруу зорчих
10/29 Үзэсгэлэн үзэх, бизнес уулзалт
10/30 Үзэсгэлэн үзэх, бизнес уулзалт
10/31 Сөүл хотын 1 өдрийн чөлөөт аялал
11/01 Чөлөөт өдөр
11/02 Улаанбаатар буцах

Холбоо барих:

МҮХАҮ-ийн Танхим Үзэсгэлэн, Яармагийн Газар
Утас: 77277070 /4/, 99072685 (зөвхөн ажлын цагаар холбогдоно уу)
Ажлын цаг: 09:00-18:00