"ӨВӨРМОНГОЛ ААН-ТОРГОНЫ ЗАМЫН АЯЛАЛ" БНХАУ-ЫН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН 2025
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Худалдааны яам ӨМӨЗО-ны Худалдааны танхимын хамтарсан Өвөр Монголын Аж ахуй нэгжүүдийн Торгоны замын аялал үзэсгэлэн худалдаа 2025 оны 06 дугаар сарын 27-29-ний өдрийн хооронд M Arena-д зохион байгуулагдана.
Тус форум нь хоёр улсын танхимуудын хамтын ажиллагааны хүрээнд жил бүр зохион байгуулагддаг уламжлалт арга хэмжээ юм.
Энэ удаагийн чуулганд Монгол Улс Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 200 орчим бизнес эрхлэгч оролцохоор урьдчилсан байдлаар мэдэгдээд байна. Цахим худалдааны сүлжээ, эрүүл мэнд, аялал жуулчлал, хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, барилга, барилгын материал үйлдвэрлэлийн салбаруудын хүрээнд салбар хэлэлцүүлэг болон ганцаарчилсан B2B уулзалтууд зохион байгуулагдах бөгөөд уг арга хэмжээний үеэр Монгол, Хятадын оролцогчид дээрх салбаруудад хөрөнгө оруулах, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж байгаа тул Үндэсний үйлдвэрлэгч, ААН та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Жич: Тус үзэсгэлэнд оролцож байгаа аж ахуй нэгжүүдэд зохион байгуулагчдын зүгээс урамшуулалтай.
Бүртгэлийн линк:https://membership.mn:8080/front/public/event
Холбоо барих: 91916417, 88271717