(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын ХАҮТ-уудын XVIII удаагийн гурван талт чуулган

2025/07/02 --> 2025/07/04

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, ОХУ-ын Дорнод Сибирийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран “МОНГОЛ-ХЯТАД-ОРОСЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН XVIII УДААГИЙН ГУРВАН ТАЛТ ЧУУЛГАН”-ыг 2025 оны 07 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд ОХУ-ын Эрхүү хотноо зохион байгуулагдах гэж байна. Тус чуулган нь гурван улсын танхимуудын хамтын ажиллагааны хүрээнд жил бүр ээлжлэн зохион байгуулагддаг уламжлалт арга хэмжээ юм.

Энэ удаагийн чуулганд ОХУ болон БНХАУ-ын 600 орчим бизнес эрхлэгч оролцохоор урьдчилсан байдлаар мэдэгдээд байна. Цахим худалдааны сүлжээ, эрүүл мэнд, аялал жуулчлал, хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, барилга, барилгын материал үйлдвэрлэл, нүүрс, болон хийн бүтээгдэхүүн, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбаруудын хүрээнд салбар хэлэлцүүлэг болон ганцаарчилсан B2B уулзалтууд зохион байгуулагдах бөгөөд уг арга хэмжээний үеэр орос, хятадын оролцогчид дээрх салбаруудад хөрөнгө оруулах, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж байгаа тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Жич: Оролцогчдын тоо хязгаартай.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Ч.Баттулга / ҮЯТ-ийн захирал/
Ц.Ундрам /ГХОУХАА-ны ахлах мэргэжилтэн/
Утас: 89005060, 94013003