Монгол Улс - БНХАУ-ын ӨМӨЗО-ны худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны 5 дахь удаагийн форум
2025/06/26 --> 2025/06/26
МОНГОЛ УЛС – БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ 5 ДАХЬ УДААГИЙН ФОРУМ ЭНЭ 2025 ОНЫ 6-Р САРЫН 26-НД УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ГЭЖ БАЙНА
Энэхүү форум нь хоёр орны бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, төрийн болон хувийн хэвшлийн төлөөллүүдийг нэгтгэж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготой.
Ерөнхий зохион байгуулагчид:
- БНХАУ-ын ӨМӨЗО-ны худалдааны Газар
- Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
- Монгол Улсын Хөрөнгө оруулалт, Худалдааны газар
Арга хэмжээ 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 09:00 цагаас МҮХАҮТ-ын Их Танхимд болно.
Холбоо барих:
Утас: 77277070/6/, 88802623
Цахим шуудан: foreignrelations@mongolchamber.mn