(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Япон улсын Осака Кансайд Дэлхийн экспо үзэх, Япон-Монголын бизнес уулзалт

2025/07/27 --> 2025/07/30

Монгол Улс “ЭКСПО 2025 Осака Кансай”-д Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, Монгол Улсаас Осака хотод суугаа Ерөнхий консулын газар, Соёл, спорт, аялал жуулчлал залуучуудын яам, Чингис хаан Үндэсний музей, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нар хамтран зохион байгуулагчаар оролцож байна.

Дэлхийн Экспо 2025 нь 4 дүгээр сарын 12-ний өдөр нээлтээ хийсэн ба Монголын үндэсний  өдөр буюу Монголыг сурталчилах өдрөөр Япон Монголын бизнес уулзалтыг зохион байгуулах гэж байна.

Тус уулзалт нь Монгол улсад Япон улсын хөрөнгө оруулагчдыг татах, Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол - Япон Улс хоорондын хэлэлцээр хэрэгжиж байгаатай холбогдуулан Монгол-Япон улс хоорондын гадаад худалдааг нэмэгдүүлэх, хоёр талын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.

Бизнес уулзалтын дараа “ЭКСПО 2025 Осака Кансай”-н дэлхийн үзэсгэлэнг үзэж, Монгол улсын павильоноор зочлох юм.

Хэзээ: 2025 оны 07 дугаар  сарын 27  
Хаана: Япон улс, Осака хот

Үндсэн зохион байгуулагч: МҮХАҮТ
Хамтран зохион байгуулагч:

  • МУ-ын ГХЯ
  • Монгол Улсаас Осака хотод суугаа Ерөнхий Консулын Газар
  • Осака хотын ХАҮТ
  • Япон улс дахь МҮХАҮТ-ын төлөөлөгчийн газар

Жич: Оролцогчдын тоо хязгаартай. Хөтөлбөр, Зардлын мэдээг удахгүй мэдэгдэх болно.

Холбоо барих:

Мэргэжилтэн: Ц.Хулан /СТГА-ны мэргэжилтэн/
Утас:99072685
Цахим шуудан: atacarnet@mongolchamber.mn