Дэлхийн Монголчуудын наадам
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” НҮТББ хамтран “Дэлхийн Монголчуудын анхдугаар наадам”-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Бельгийн Хаант Улсын Брюссель хотноо 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдах гэж байна.
Энэхүү наадмын үеэр хүчит бөхийн барилдаан, сурын болон шагайн харваан тэмцээн, төрөл бүрийн урлагийн тоглолт, Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаагаар дамжуулан Монгол Улсын өв соёлыг олон улсад таниулан сурталчлах юм.
Зохион байгуулагч:
- Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим,
- Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia
Тус үзэсгэлэн арга хэмжээнд оролцох сонирхолтой үйлдвэрлэгчид та бүхэн доорхи линкээр орж бүртгүүлнэ үү. /Бүртгэлийн тоо хязгаартай./
Бүртгэлийн хугацаа: 2025.05.12-2025.05.18-ны хооронд
Холбоо барих:
Утас: 7727-7070/6/, 8880-2623
Цахим шуудан: foreignrelations@mongolchamber.mn
Зардал: Оролцогч зардлаа бүрэн хариуцах бөгөөд Гааль, хил хорио цээр, экспортын бараа бүтээгдэхүүний холбогдох сертификат, гэрчилгээтэй бол давуу тал болно.