ОХУ-аас Монгол Улсад хэрэгжүүлэх олон салбарын бизнес уулзалт
МҮХАҮТ-аас ОХУ-ын “Экспортын төв” групптэй хамтран “ОХУ-аас Монгол Улсад хэрэгжүүлэх олон салбарын бизнес” уулзалтыг байгуулах гэж байна. Тус арга хэмжээнд Оросын талаас 40 гаруй аж ахуйн нэгж оролцож “Орост үйлдвэрлэв” брэндийн бараа бүтээгдэхүүнээ танилцуулна.
Уг арга хэмжээнд хүнсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн цогцолбор, химийн үйлдвэр, мэдээллийн технологи, дижитал технологи, эмнэлгийн тоног төхөөрөмж, урлагийн бүтээгдэхүүн, керамик эдлэл, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, технологи, тээвэр логистикийн салбаруудыг төлөөлсөн томоохон аж ахуйн нэгжүүд болох Мираторг ХХК, Минимакс-94 ХК, Агама-Строй ХХК, Промпродукт ХХК, Глобал Дент ХХК болон бусад тэргүүлэх үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч аж ахуйн нэгжийн 100 гаруй төлөөлөл оролцоно.
Уулзалтын хүрээнд Чөлөөт Худалдааны Хэлэлцээрийн төслийн танилцуулга, мэдээлэл хийгдэж, шинэ боломжуудын талаар санал солилцохоос гадна бизнес уулзалтууд болно.
Иймд тус арга хэмжээнд оролцох сонирхолтой аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч Та бүхнийг оролцохыг урьж байна.
Хаана: МҮХАҮТ, Их танхим
Хэзээ: 2025 оны 05 дүгээр сарын 22-23-ний өдрүүдэд 10.00-17.00 цаг
Холбоо барих:
77277070 (6), 91919396, 88022257