"BAZAAR BERLIN 2025" Олон Улсын үзэсгэлэн
МҮХАҮТанхимаас ХБНГУ-ын нийслэл БЕРЛИН хотод болдог “BAZAAR BERLIN” ОУ-ын үзэсгэлэнд оролцохыг бизнес эрхлэгч, үндэсний үйлдвэрлэгч, гишүүн байгууллагуудыг урьж байна. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим 12 дахь жилдээ энэхүү Олон Улсын үзэсгэлэнд гишүүд, бизнес эрхлэгч нараа зохион байгуулан оролцож байна.
2025 оны 11 дүгээр сарын 05-09-ний хооронд зохион байгуулагдана.
Та бүхэн энэхүү үзэсгэлэнд өөрийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ үзүүлэн танилцуулах, хамтран ажиллах хамтрагчаа олох, бараа бүтээгдэхүүнээ зарж борлуулах, үзэсгэлэнтэй танилцаж бусад орны бизнес эрхлэгч, үйлдвэр эрхлэгчтэй танилцах, туршлага судлах, холбоо тогтоох боломжтой.
Үзэсгэлэнд оролцогчдын бүртгэлийн хугацаа: 2025 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл
Үзэсгэлэнд оролцох 1 хүний урьдчилсан зардлын мэдээллийг энд дарж үзнэ үү.
Холбоо барих:
ГХ,ЭДТөвийн мэргэжилтэн Р. Ариунтунгалаг
Утас: 98110777
Цахим шуудан: export@mongolchamber.mn