BDCM2025 - Барилгын бизнес хөгжүүлэлт: Сорилт ба Туршлага
Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын барилгын салбарын бизнес хөгжлийн чиг хандлагыг олон улсын түвшинд хүргэх, оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, салбарын тулгамдсан асуудлуудыг мэргэжлийн түвшинд хэлэлцэн шийдэл боловсруулахад чиглэсэн юм. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг энэхүү арга хэмжээг “Интеллект Групп” болон “Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо” хамтран зохион байгуулдаг.
Бид энэ удаагийн арга хэмжээгээрээ хөгжүүлэлтийн цаана үлддэг бодит түүхүүдийг ил гарган, хамтын ухаанаар ирээдүйг бүтээж буй хөгжүүлэгчдийн бодит туршлага, сургамжийг олон нийтэд хүргэхээр зорьж байна.
Барилгын салбартаа тэргүүлэгч төлөөллүүд өөрсдийн хөгжүүлж, хэрэгжүүлсэн төслийн түүх, хөгжүүлэлтийн онцлог шийдлүүд, тулгарсан сорилтууд болон түүнийг хэрхэн даван туулсан талаарх туршлагаа илтгэл хэлбэрээр хуваалцах болно.
Сорилт ба Туршлага илтгэл:
- “Эй Жи Жи Эс” ХХК-ийн "Хан Төгөл Хотхон"
- "Мишээл Групп"-ийн "Мишээл Сити"
- "Монкон Констракшн" ХХК-ийн "365 Мандала Тауэр"
- "УБ Групп"-ийн "Vision Business Tower"
- Солонгосын "КСН Group"-ийн "Layered City" төсөл
- "Алтан Жолоо Констракшн" ХХК-ийн “Алтан Жолоо Тауэр”
Үйл ажиллагааны хөтөлбөр:
- Сорилт ба Туршлага илтгэлүүд
- Панел хэлэлцүүлэг
- Business matching
- Нэтворкинг хүлээн авалт
Байршил: МҮХАҮТ, Их танхим | 2025.05.30 | 14:00 цаг
Тасалбар: 450,000₮ | Тоо хязгаартай
Холбоо барих:
Утас: 11-330985, 94940985, 99830317