(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

"Монгол - Австри" дугуй ширээний бизнес уулзалт

2025/05/27 --> 2025/05/16

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад хийх төрийн өндөр дээд айлчлалын хүрээнд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) болон Австрийн Холбооны Эдийн Засгийн Танхим (WKO) хамтран Монгол-Австрийн дугуй ширээний бизнес уулзалтыг 19 дэх жилдээ 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Shangri-La зочид буудал, Ballroom танхимд зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү бизнес уулзалт нь хоёр улсын болон бүс нутгийн эдийн засгийн харилцаанд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх, улс хоорондийн худалдаа, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ юм.

Бизнес уулзалтын үеэр B2B уулзалт зохион байгуулагдах бөгөөд Австрийн бизнес эрхлэгчид дараах салбаруудыг төлөөлж байна. Үүнд:

  • Эрүүл мэнд, эрүүл мэндийн байгууллагын менежмент салбарын томоохон төлөөллүүд болох AME International, Odelga Med Engineering GmbH, SANLAS Holding GmbH 
  • Хүнс, хүнсний үйлдвэрлэлийн салбарын тэргүүлэгч компаниуд болох BERTSCH Holding GmbH, Esarom gmbh
  • Үйлдвэрлэлийн инженерчлэл салбарын тэргүүлэгч компаниуд болох Christof Systems GmbH, EOSS Industries Holding GmbH
  • Усан цахилгаан эрчим хүчний үйлдвэрийн ANDRITZ HYDRO GmbH
  • “Ногоон барилга байгууламж” тогтвортой хөгжлийг үл хөдлөх хөрөнгийн салбарт нэвтрүүлдэг Austrian Sustainable Building Council/OGNI
  • Хөрөнгийн менежментийн Profund & SBU Kitzbüheleler Steuerberatungs GmbH
  • Тайзны засал, чимэглэлийн салбарын Wagner-Biro Austria Stage Systems GmbH  компаниуд оролцоно.

Дээрх Австрийн томоохон компаниудтай биечлэн уулзаж, хамтын ажиллагаа, бизнесийн цар хүрээгээ тэлэх сонирхолтой бизнес эрхлэгчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

МҮХАҮТ-ын ГХОУХАА
Утас: 77277070 /6/, 80117010 (Б.Сүхбат)