(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МОНГОЛ-БУТАН БИЗНЕС УУЛЗАЛТ

2025/04/26 --> 2025/04/30

  “МОНГОЛ-БУТАНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БИЗНЕС УУЛЗАЛТ, ҮЗЭСГЭЛЭН”

Монгол Улс, Бутаны Хаант Улс 2012 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд хоёр улс Ази, Номхон далайн бүс нутагт оршдог, далайд гарцгүй хөгжиж байгаа орон юм. 

Хоёр улсын ард түмэнд соёл уламжлал, шашин шүтлэг, мал аж ахуй  гэх мэт ижил төстэй зүйл арвин бөгөөд үүн дээр үндэслээд хоёр талын харилцаа хамтын ажиллагааг эдийн засаг, худалдаа, иргэд хоорондын харилцаа, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг олон салбарт хөгжүүлэх өргөн боломж бий.

Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукийн Монгол Улсад хийсэн /2024.07.08 / төрийн түүхэн айлчлалын хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааны тэргүүлэх салбарыг тодорхойлж, туршлага солилцон, хоёр орны давуу тал, нөөц бололцоонд нийцүүлэн, хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэхээр санал нэгдсэн билээ.

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь Бутаны Хаант Улсын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран “Монгол-Бутаны хамтын ажиллагааны бизнес уулзалт, үзэсгэлэн”-г 2025 оны 4 сарын сүүлээр Бутаны Хаант Улсын нийслэл Тхимпху хотод анх удаа зохион байгуулах гэж байна.

Бизнес уулзалт, үзэсгэлэн  дараах салбар чиглэлийн хүрээнд зохион байгуулагдана.

Үүнд:

  • Хөдөө аж ахуй
  • Мал аж ахуй
  • Боловсрол, шинжлэх ухаан
  • Соёл
  • Аялал жуулчлал
  • Гар урлал

 

Бутаны Хаант Улстай харилцан туршлага судлах, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг эрэлхийлж буй бизнес эрхлэгч, салбарын мэргэжилтнүүд та бүхнийг энэхүү бизнес аялалд оролцохыг урьж байна.

 

Бүртгэлийн холбоос: 

https://forms.gle/hDFLjTKTcyQX6ioK7

 

Цахим шуудан: foreignrelations@mongolchamber.mn

Утас: 88802623, 94013003