Монгол - Словений бизнес форум
Бүгд Найрамдах Словени Улсаас Монгол Улсад хийгдэх төрийн өндөр дээд хэмжээний айлчлалын хүрээнд “Монгол - Словений бизнес форум” 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр МҮХАҮТ-ын байранд зохион байгуулагдана. Тус бизнес форум нь хоёр улсын эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагааг ахиулах онцгой ач холбогдолтой арга хэмжээ болох юм.
Форумд Словений талаас дараах салбар, чиглэлийн 10+ компани оролцох ба Монголын бизнес эрхлэгчидтэй танилцаж, тодорхой салбарт чиглэсэн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын талаар санал солилцоно.
- Эм үйлдвэрлэл
- Тээвэр логистик, агуулах
- Аялал жуулчлал
- Нийгэм хамгаалал
- Маркетинг
- Хөдөө аж ахуй, ойжуулалт
- Ойн аж ахуйн тоног төхөөрөмж
- Дахин боловсруулалт
- Эрчим хүч дамжуулах сүлжээ
- Хөрөнгө оруулалт, бизнес хөгжүүлэлт
Хаана: МҮХАҮТ-ын “Их танхим”-д
Хэзээ: 2024.08.21-ний 09:00-15:00 цаг
Зохион байгуулагч: МҮХАҮТ, Монгол Улсын ГХЯ, Бээжин хот дахь Словени Улсын ЭСЯ, Монгол Улс дахь Словени Улсын өргөмжит консул, Словени Улсын ХАҮТ
Бүртгүүлэх: 08 сарын 19-ыг дуустал
Дэлгэрэнгүй мэдээлэл: МҮХАҮТ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газар
Холбоо барих: 77277070-6, 94961215
Цахим шуудан: foreignrelations@mongolchamber.mn