Аж ахуйн нэгжүүдийн ханган нийлүүлэлт, худалдаа, эдийн засаг хөрөнгө оруулалтын бизнес уулзалт

МҮХАҮТ, БНХАУ-ын ӨМӨЗО-ын Худалдааг Дэмжих Хороо хамтран “Аж ахуйн нэгжүүдийн ханган нийлүүлэлт, худалдаа, эдийн засаг хөрөнгө оруулалтын бизнес уулзалтыг” зохион байгуулна. БНХАУлсаас Био эм үйлдвэрлэгч, Өвөр Монголын Дарс үйлдвэрлэлийн компани, Өвөр Монголын Дижитал мэдээлэл технологийн компани, Бугат ган төмрийн компани, хойд нутгийн газрын ховор элементийн компани, Бугат хотын Бордоо, тэжээл боловсруулах шинжлэх ухаан технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч ААН-үүд оролцоно. Тус уулзалт нь 2023 оны 09 сарын 25-ны өдрийн 13:00 - 18:00 цагийн хооронд МҮХАҮТ-ын 1 давхрын Их танхимд зохион байгуулагдана.
Эдгээр компаниудтай B2B уулзалт хийх, хамтран ажиллах сонирхолтой ААН, байгууллагууд 2023 оны 09 дүгээр сарын 24-ний дотор бүртгүүлнэ үү.
Холбоо барих:
МҮХАҮТ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газар
Утас: 77277070 /дотоод холбоос 6/ 99564544
Цахим шуудан: foreignrelations@mongolchamber.mn
