(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Монгол - Тайвань 19 дэх удаагийн хамтарсан уулзалт

2023/09/26 --> 2023/09/26

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Хятадын Олон улсын эдийн засаг хамтын ажиллагааны холбоо хамтран Монгол – Тайвань 19дэх удаагийн хамтарсан уулзалтыг 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 09:00 - 17:00 цагийн хооронд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын 503 тоотод зохион байгуулна.

Тайванаас Био эм үйлдвэрлэгч, БНХАУ-ын Экспорт-Импорт банк, Хятадын Олон улсын эдийн засаг хамтын ажиллагааны нийгэмлэг, Худалдаа, соёлын солилцооны сан, WEITA Олон улсын корпорац гэх мэт ААН-ийн төлөөлөгчид хүрэлцэн ирнэ.

Тайваний эдгээр компаниудтай B2B уулзалт хийх, хамтран ажиллах сонирхолтой ААН, байгууллагууд 2023.09.25-ны дотор дараах линкээр бүртгүүлнэ үү.

Холбоо барих:

МҮХАҮТ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газар
Утас: 77277070 /дотоод холбоос 6/
Цахим шуудан: foreignrelations@mongolchamber.mn