Улаанбаатар Түншлэл - 2023 Олон улсын үзэсгэлэн худалдаа
48 дахь удаагийн “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ - 2023” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
Зохион байгуулагч: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
Хамтран зохион байгуулагч: Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар
Хэзээ: 2023 оны 9 дүгээр сарын 28-аас 10-р сарын 01
Хаана: “Мишээл Экспо” төв
Энэ жилийн үзэсгэлэнд Бүгд Найрамдах Беларус Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улсаас олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн, ХАА-н бүтээгдэхүүн, ХАА-н тоног төхөөрөмж, эм, эмийн бүтээгдэхүүн, боловсролын салбар, модны үйлдвэр, ус цэвэршүүлэх төхөөрөмж, тээвэр ложистик зэрэг улсын хэмжээний томоохон үйлдвэрлэгчид, экспортлогчид болох 70 гаруй аж ахуй нэгжүүд хүрэлцэн ирж оролцоно. Импортлогч ААН-үүд Та бүхэн түнш байгууллага хайж байгаа бол Мишээл экспог зорин бүтээгдэхүүн, үйлчилгээг бодитоор үзэж, танилцан түнш болох боломжтой.
Ковидын дараах бизнесийн сэргэлт улс орон болгонд идэвхжиж байгаа өнөө үед Монголын ААН-үүдийг зорин ирж буй гадны байгууллагуудтай энэ өдрүүдэд бизнес уулзалт хийх, үзэсгэлэнгийн талбайд байрлуулсан уулзалтын цэгт бизнесийн хамтын ажиллагаагаа эхлүүлэх боломжийг бид бүхэн олгож байна.
Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн анхааралд: Олон улсын хэмжээний хамгийн том үзэсгэлэнд цөөхөн талбай үлдсэн байгаа тул Та бүхэн амжиж бүртгүүлээрэй.
Үзэсгэлэн худалдаанд доорх нэр төрлөөр оролцоно:
- Хүнс, хүнсний бүтээгдэхүүн
- Хөнгөн үйлдвэрийн салбар
- Эмнэлэг, эрүүл мэндийн бүтээгдэхүүн
- Барилга, барилгын материал, жижиг тоног төхөөрөмж
- Мэдээллийн технологи
- Банк санхүүгийн болон бизнесийн зөвлөх үйлчилгээ
- Шинэ техник, технологи, инноваци
Бүртгэлийн эцсийн хугацаа: 2022 оны 9 дүгээр сарын 20
Холбоо барих:
Утас: 976-77277070/4/, 90389990, 99036193
Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn
Хавсралт: Бүртгэлийн хуудас