“ЁС ЗҮЙТЭЙ БИЗНЕС - ТОГТВОРТОЙ ӨСӨЛТ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Зорилго: Бизнес эрхлэгчдийг НҮБ-ын Даян дэлхийн гэрээний 10 зарчим, НҮБ-ын Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмуудын дагуу хүний эрхийг хүндэтгэсэн, хариуцлагатай, тогтвортой бизнесийг хөгжүүлэх ойлголт, мэдлэгээр чиглүүлэх, хэлэлцүүлэг өрнүүлэх.
Хөтөлбөрт Даян Дэлхийн гэрээ, бизнес ба хүний эрх, тэдгээрийг Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд нэгтгэхтэй холбоотой өргөн хүрээний сэдвүүдийг багтаасан болно.
Оролцогчид: Бизнес эрхлэгчид
Зохион байгуулагчид:
- МҮХАҮТ, Бизнесийн ёс зүйн төв
- Рио Тинто Монгол ХХК
- Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо
Хугацаа: 2023 оны 8 сарын 22-ны Мягмар гарагт 14.00 цагаас
Байршил: МҮХАҮТ-ын Их Танхимд
Үр бүтээмж:
- Оролцогчид
Бизнес эрхлэгчид Даян дэлхийн гэрээ болон Бизнес хүний эрхийн удирдах зарчмуудын мэдлэг, ойлголттой болж, өөрсдийн үйл ажиллагаанд хэрхэн нэгтгэх талаар суралцсан байна. - Зохион байгуулагчид
Бизнес эрхлэгчдийн бодит хэрэгцээ шаардлагын талаар мэдээлэл баримт цуглуулж, цаашдын үйл ажиллагаандаа тусгана.
Хэлэлцүүлгийн хэлбэр: Илтгэл тавигдаж, чиглүүлэгтэйгээр асуулгад хариулах (mentimeter ашиглан) хариултуудыг хамтдаа хэлэлцэх байдлаар оролцоонд чиглэсэн сургалт, мэдээллийг олгох, оролцогчдын санал, сэтгэгдэл, үйл ажиллагааны мэдээллийг авах, дүгнэлт хийх
Хавсралт: Хөтөлбөр
Холбоо барих:
МҮХАҮТанхимын дэргэдэх Бизнесийн Ёс Зүйн Төв, МҮХАҮТ-ын байр, 102 тоот
Утас: 9999-5803, 9563-2021
Цахим шуудан: businessintegrity@mongolchamber.mn; bicentermn@gmail.com
Facebook page: Бизнесийн ёс зүйн төв
Twitter: Бизнесийн ёс зүйн төв
