Монгол - Солонгосын B2B бизнес уулзалт

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Инчон хотын ХАҮТанхим болон СигмаМонголиа ХХК хамтран хоёр улсын гадаад худалдааг дэмжих, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготойгоор Монгол - Солонгосын B2B бизнес уулзалт болно.
Энэхүү арга хэмжээнд БНСУ-ын Инчон хотын 20 гаруй бизнес эрхлэгчид оролцох бөгөөд компанийн мэдээллийг хавсралтаар хүргэж байна.
Блю Скай зочид буудлын 3 давхрын Diamond hall-д 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 09:00-17:00 цагт зохион байгуулагдана.
Уулзалтад оролцохыг хүсвэл дараах холбоосоор орон 08-р сарын 25-ний Баасан гараг хүртэл бүртгэлийн линкээр нэвтэрч бүртгүүлнэ үү .
Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Хавсралт: Компани жагсаалт
Утас: 77277070-2, 90802244
Цахим шуудан: membership@mongolchamber.mn
