(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МОНГОЛ-ХЯТАДЫН IV ЭКСПО - 2023

2023/09/06 --> 2023/09/10

4 дэх удаагийн “Монгол-Хятадын Экспо” нь 2023 оны 9 сарын 6-10-ний өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод зохион байгуулагдана.

Ерөнхий зохион байгуулагч:

  • БНХАУ-ын Худалдааны Яам
  • Монгол Улсын Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам
  • ӨМӨЗО-ы Ардын Засгийн Газар

Хамтран зохион байгуулагч:

  • БНХАУ-ын Худалдааны Яамны Гадаад худалдаа, хөгжлийн газар
  • ӨМӨЗО-ы Худалдааны Танхим
  • ӨМӨЗО-ы Хөх хотын Ардын Засгийн Газар
  • Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим

Тус Экспод бараа бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулж оролцох үндэсний үйлдвэрлэгч ААН-үүдийн бүртгэл хийгдэж байгаа тул  бүртгүүлэх хүсэлтэй оролцогчид бүртгэлийн хуудсыг бөглөнө үү. Бүртгэл 2023 оны 8-р сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Талбайн тоо хязгаартай тул бүртгэлийн дарааллаар хуваарилна. 

Үзэсгэлэнгийн стандарт талбайн хэмжээ 9м2 (3*3).
Оролцогчдын бараа бүтээгдэхүүнийг нэгдсэн журмаар гаалийн бүрдүүлэлт хийнэ.

БҮРТГЭЛ ДУУССАН

Хавсралт: Зардлын урьдчилсан мэдээлэл

Зохион байгуулалтын хураамж:

  • Гишүүн байгууллага 650,000 төгрөг
  • Гишүүн бус байгууллага 750,000 төгрөг

МҮХАҮТ, Үзэсгэлэн яармагийн газар

Утас: 77277070 /4/,
И-мэйл: exhibition@mongolchamber.mn