(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Хятадын Олон Улсын Импортын Экспо

2023/11/05 --> 2023/11/10

Хятадын Олон Улсын Импортын Экспод оролцохыг урьж байна

БНХАУ-ын Худалдааны яам, Шанхай хотын Ардын засгийн газар хамтран 6 дахь удаагийн “Хятадын Олон Улсын Импортын Экспо”-г 2023 оны 11 дүгээр сарын 5-10-ны өдрүүдэд Шанхай хотод зохион байгуулахаар товлоод байна.

Энэхүү үзэсгэлэнгийн гол зорилго нь Дэлхийн улс орнуудын Хятадын зах зээлд чиглэсэн экспортыг нэмэгдүүлэх, олон улсын худалдааг өргөжүүлэх, хамтын ажиллагааны боломжийг хуваалцах юм.

 5 жил амжилттай зохион байгуулагдсан тус үзэсгэлэн нь жил ирэх тусам цар хүрээгээ тэлсээр байгаа бөгөөд 2022 оны 5 дахь удаагийн экспод дэлхийн 127 улсаас 2800 гаруй ААН-үүд оролцож нийт 461,000 хүн үзэж сонирхсон байна.

 

Тус Экспо нь нийт 500.000м2 талбайг хамардаг бөгөөд доорх төрлөөс бүрдэнэ.

  • Ухаалаг тоног төхөөрөмж, шинэ дэвшилтэт технологи
  • Автомашин
  • Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн
  • Хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн
  • Эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн
  • Аялал жуулчлал
  • Соёл, боловсрол
  • Тээвэр логистик зэрэг үйлчилгээний салбар мөн олон улсын дүр төрхийн үзэсгэлэнгийн хэсгээс бүрдэнэ.

 

             Мөн тус экспогийн үеэр 90 гаруй салбар хуралдаан, бизнес уулзалт, арга хэмжээ зохион байгуулдаг.

 

Энэ жилийн Экспод хүнсний болон өргөн хэрэглээний барааны хэсэгт Танхимаас нийт 14 талбай урьдчилан захиалсан бөгөөд чанар стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, экспортын зах зээлээ өргөжүүлэх зорилготой, төлөөлөл болсон ААН-үүдийг нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.

 

Дэлхийн 120 гаруй орны төлөөлөл шилдэг аж ахуйн нэгжүүд, салбарын удирдлага, хөрөнгө оруулагчидтай нэгэн дээвэр дор цуглан хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, туршлага солилцох, бизнесийн шинэ түнштэй болох мөн түүнчлэн Дэлхийн хамгийн том зах зээлтэй улсад бараа бүтээгдэхүүнээ экспортлох маш том боломжийг олгож буй энэхүү өндөр үр дүнтэй арга хэмжээнд үндэсний үйлдвэрлэгч та бүхнийг оролцохыг урьж байна.

 

Үзэсгэлэнгийн талбайн түрээс 9м2 стандарт талбай 21,000 юань.

 

Бүртгэлийн хугацаа: 2023 оны 6 сарын 23-ны өдрийг дуустал

/талбай дүүрсэн тохиолдолд бүртгэл хугацаанаасаа өмнө хаагдана/

 

Бүртгүүлэх хүсэлтэй ААН-үүд доорх сайтаас дэлгэрэнгүй мэдээлэл авч, зардлын мэдээлэлтэй танилцан, хавсралт бүртгэлийн хуудсыг бүрэн гүйцэд бөглөөд exhibition@mongolchamber.mn хаягруу илгээнэ үү.

 

Экспогийн албан ёсны вэбсайт: www.ciie.org

 

Дэлгэрэнгүй мэдээллийг: МҮХАҮТ Үзэсгэлэн яармагийн газар
Утас: 77277070/4/ ,90006950                 
И-мэйл хаяг:exhibition@mongolchamber.mn


Хавсаргав: экспогийн танилцуулга, бүртгэлийн хуудас, зардлын мэдээлэл