Монгол-Чехийн бизнес форумд оролцохыг урьж байна

Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн Танхим Чехийн Эдийн засгийн Танхимтай хамтран хоёр орны бизнес эрхлэгчдийн ээлжит уулзалтыг 10-р сарын 12-ны 14.00 цагт МҮХАҮТ-ын Хурлын танхимд зохион байгуулах гэж байна.
Уг арга хэмжээний хүрээнд хоёр талын бизнес эрхлэгчдийн дугуй ширээний уулзалт, ганцаарчилсан уулзалтууд зохион байгуулагдах ба Чехийн талаас тээвэр, логистик, ажил жуулчлал, хуванцар сав дахин боловсруулах үйлдвэр, авто машин ба нийтийн тээвэр, гадаад худалдаа болон хөрөнгө оруулалтын даатгал, бүрэн автоматчилагдсан эмнэлгийн ор, газрын, агаарын, усан замыг батлан хамгаалах зорилгоор тагнан, хянах төхөөрөмжийн үйлдвэр, экспортын фермерийн аж ахуй, архитектор болон Чехийн үндэсний рестораны зураг төсөл ба хөрөнгө оруулалт, төмөр зам, авто зам, гүүрний инженерчлэл ба зураг төсөл зэрэг салбарын аж ахуйн нэгжүүд оролцоно.
Иймд тус уулзалтад оролцож, хоёр талын хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар санал солилцох, бизнес түншийн харилцаа тогтоож өөрсдийн үйл ажиллагааны хүрээг тэлэх сонирхолтой аж ахуйн нэгжүүдийг урьж байна.
Хавсралтаар Компаниудын танилцуулгыг хүргүүлж байна.
Зохион байгуулагч:
- МҮХАҮТ
- Чехийн эдийн засгийн танхим
- Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ
Хаана: МҮХАҮТ-ын 503 хурлын танхим
Хэзээ: 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 14:00 цагт
Холбоо барих:
МҮХАҮТ, Гадаад Харилцаа, Хамтын Ажиллагааны Газар
Утас: 77277070(6), 80768073, 88085163
Цахим шуудан: foreignrelations@mongolchamber.mn
Хавсралт:
