(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Европын холбоонд бүртгүүлсэн Монголын анхны газарзүйн заалтын туршлагаас

2022/05/06 --> 2022/05/06

4 дүгээр сарын 26 - Дэлхийн оюуны өмчийн өдөр тохиож буйтай холбогдуулан цуврал арга хэмжээг зохион байгуулж байгаагийн хаалтын арга хэмжээ ГАЗАР ЗҮЙН ЗААЛТЫН ТУРШЛАГААС хуваалцах цахим уулзалт болно.

2022 оны 1 дүгээр сарын 13-нд  Увс аймгийн чацаргана үйлдвэрлэгчдийн холбооны “Увсын чацаргана” газар зүйн заалт Европын Холбоонд бүртгэгдсэнтэй холбогдуулан тус газар зүйн заалтыг ЕХ-д бүртгүүлсэн туршлага, сорилт боломжуудтай танилцах, газар зүйн заалтын ерөнхий ойлголт, ач холбогдол, тавигдах шаардлагууд, орон нутгийн брэнд бүтээгдэхүүн бий болоход газар зүйн заалт хэрхэн холбогдож буй талаар мэдээлэл хүргэнэ.

Хэзээ:  2022 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 10:00 - 12:00 цаг
Хаана: ZOOM платформ

Хөтөлбөр тун удахгүй

Цахим уулзалтад 

  • Аймаг, нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар
  • Хүнс, хөдөө аж ахуйн газар
  • Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан албан хаагчид
  • Мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид Та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна

Холбоо барих:

МҮХАҮТ-ын Патент, барааны тэмдэг, газар зүйн заалтын газар
Утас: +976-88081803
Цахим шуудан: duurenjargal@mongolchamber.mn