(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Монгол улс, БНСУ хооронд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA) байгуулах асуудлаар санал солилцох уулзалтад оролцохыг урьж байна

2021/11/02 --> 2021/11/02

Гадаад харилцааны яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран Монгол Улс, БНСУ хооронд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA) байгуулах асуудлаар бизнес эрхлэгчидтэй санал солилцох уулзалтыг зохион байгуулах гэж байна.

Хэзээ: 2021 оны 11 сарын 03-ны өдрийн 11:00 цагт
Хаана: МҮХАҮТ-ын 503 тоот хурлын танхимд болон цахимаар /Zoom/

Уулзалтаар Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНСУ-ын Эрчим хүч, үйлдвэр, худалдааны яам хамтран “Монгол Улс, БНСУ хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA)” байгуулах асуудлаарх Хамтарсан судалгааны талаар ГХЯ-ны төлөөлөл танилцуулга хийж оролцогчдын асуултуудад хариулах болно.

Уулзалтад үйлдвэрлэгчид, экспортлогчид, импортлогчид болон мэргэжлийн холбоод, сонирхсон ААНБ-ын төлөөлөгчид оролцох боломжтой бөгөөд 2021 оны 11 сарын 02-ны өдрийн дотор бүртгүүлнэ үү.

Бүртгүүлсэн цахим шуудангийн хаягаар нь уулзалтын линк, нэвтрэх нэр, нууц үгийг хүргүүлэх болно.

Холбоо барих:

МҮХАҮТ-ын Бодлого, стратегийн газар
Утас: 77277070 /43/, 99104825
Цахим шуудан: badamkhorol@mongolchamber.mn