(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

"Бизнесийн үйл ажиллагаанд шударга, ёс зүйтэй, авлигаас ангид эрх зүйн орчныг бий болгох арга зам" илтгэлийн уралдаан оролцохыг урьж байна

2021/10/17 --> 2021/11/22

ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА ХОЙШИЛЛОО. (11 дүгээр сарын 12-ны өдрийн 17.00 цаг)

“БИЗНЕСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ШУДАРГА, ЁС ЗҮЙТЭЙ, АВЛИГААС АНГИД ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БИЙ БОЛГОХ АРГА ЗАМ” СЭДЭВТ ОНОЛ, АРГА ЗҮЙН БАГА ХУРАЛ, ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Уралдааны зорилго: Бизнесийн ёс зүй шударга байдлыг бэхжүүлэх, комплаенсыг бүх шатны бизнесийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэх, авлигын индексийг сайжруулах, авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг үр дүнтэй болгоход дэмжлэг үзүүлэхэд оюутан залуус, судлаачид, төрийн байгууллагын ажилтнууд, бизнес эрхлэгчдийн оролцоог дэмжихэд илтгэлийн уралдааны зорилго оршино.

Бизнесийн үйл ажиллагаанд шударга, ёс зүйтэй, авлигаас ангид эрх зүйн орчныг бий болгоход өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг олж, судалж шинжлэн үр дүнг хэлэлцэж, холбогдох дүрэм, журам, стандарт, бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох санал, зөвлөмжийг боловсруулахад уралдаанд шалгарсан илтгэлийг ашиглах юм.

Зохион байгуулагч:

  • МҮХАҮТ-ын дэргэдэх Комплаенсын үндэсний зөвлөл
  • МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнесийн ёс зүйн төв
  • Санхүү, бизнесийн эрх зүйн судалгааны хүрээлэн
  • Монголын Хуульчдын Холбоо

Дэмжигч байгууллага:

  • Монголын Хүнсчдийн Холбоо
  • Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци
  • Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ

Оролцогчдын хамрах хүрээ:

  • Их, дээд сургуулийн оюутан
  • Судлаачид, бизнес эрхлэгч, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтнууд (Хуралд дангаараа болон багаар оролцож болно)

Тавигдах шаардлага:

  • Монгол хэлээр бичигдсэн байх;
  • Microsoft word программ дээр Arial фонтоор үсгийн 11 хэмжээтэй, мөр хоорондын зай single, А4 форматаар 8 хүртэл хуудастай;
  • Оролцогчийн мэдээлэл: овог нэр, мэргэжил, эрдмийн зэрэг, цол, ажилладаг байгууллага, цахим хаяг бичих (баг бол гишүүд тус бүрээр);
  • Хураангуй, түлхүүр үг, оршил, үндсэн хэсэг, үр дүн, дүгнэлт санал, ашигласан эх сурвалж гэсэн ерөнхий бүтэцтэй, эшлэл зүүлтийг ашигласан байх;
  • 2-р шатанд шалгарсан илтгэлийг 15-20 слайдаар 15 минутад багтаан хэлэлцүүлэгт бэлтгэх /Шалгаруулалтын комиссоос дэлгэрэнгүй мэдээллийг жич хүргэнэ/;
  • Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй;
  • Шалгарсан материалуудыг эмхэтгэн холбогдох яам болон бусад байгууллагуудад хүргүүлнэ.

Шалгуур үзүүлэлт:

  • Бизнесийн үйл ажиллагаанд шударга байдал, ёс зүйг алдагдуулж, авлига, хүнд суртал үүсгэж буй тодорхой нэг хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дүрэм, журам, стандарт /хоорондоо шууд уялдаа холбоо бүхий дүрэм, журам, стандарт байж болно/-ыг сонгон авч сэдвийн хүрээнд судалж дүгнэлт хийсэн байх.
  • Бизнесийн үйл ажиллагаанд шударга байдал, ёс зүйг алдагдуулж, авлига, хүнд суртал үүсгэж буй тодорхой баримт, жишээн дээр үндэслэсэн байх (тодорхой хуулийн этгээд, хувь хүний нэр дурдахгүй)
  • Бизнесийн үйл ажиллагаанд шударга байдал, ёс зүйг алдагдуулж, авлига, хүнд суртал үүсгэж буй дүрэм, журам, стандартыг өөрчлөх тодорхой төсөл эсхүл бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох санал, зөвлөмжийг тусгасан байх
  • Бизнесийн үйл ажиллагаанд шударга байдал, ёс зүйг алдагдуулж, авлига, хүнд суртал үүсгэж буй дүрэм, журам, стандарт, түүний заалтад нэмэлт, өөрчлөлт оруулснаар гарах эерэг үр дагаврыг дурьдсан байх
  • Өмнө судлагдсан байдал, хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдсан байдалд дүн шинжилгээ хийсэн байх

Шагналын сан:

Оюутан:

1-р байр: Өргөмжлөл, 3 сая төгрөг
2-р байр: Өргөмжлөл, 2 сая төгрөг
3-р байр: Өргөмжлөл, 1 сая төгрөг

Судлаачид, бизнес эрхлэгч, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтнууд:

1-р байр: Өргөмжлөл, 5 сая төгрөг
2-р байр: Өргөмжлөл, 4 сая төгрөг
3-р байр: Өргөмжлөл, 3 сая төгрөг

Нэгдүгээр шат:

Илтгэлийн материал авах хугацаа: 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 17.00 цаг хүртэл

Хоёрдугаар шат:

Онол арга зүйн бага хурал, хэлэлцүүлэг зохион байгуулах хугацаа: 2021 оны 11 дүгээр сарын 18-нд /Мэдээллийг шалгарсан оролцогчдод жич хүргэнэ/

Зохион байгуулагчийн зүгээс илтгэлийн уралдаанд оролцогчдод зориулан ЧИГЛҮҮЛЭХ сургалт зохион байгуулна.

Сургалтын хугацаа: 2021 оны 11 дүгээр сарын 02 болон 04-нд 16.00 цагаас /ZOOM app -2 удаа

Сургалтанд хамрагдахын тулд ЦАХИМ БҮРТГЭЛ-ээр бүртгүүлнэ үү.

Материал хүлээн авах хаяг: МҮХАҮТ-ын дэргэдэх “БИЗНЕСИЙН ЁС ЗҮЙН ТӨВ” Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Махатма Гандийн гудамж, МҮХАҮТ-ын байр, 1 давхар

Цахим шуудан: bicentermn@gmail.com
Утас: 99024934, 99164719, 99051590