(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

КАРЕК-н орнуудын "Тээвэр ложистикийн олон улсын цахим уулзалт"

2021/10/07 --> 2021/10/27

Төв Азийн Бүс Нутгийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Хөтөлбөр нь (КАРЕК)  Евразийн газар нутгийн  хөгжил, худалдааг дэмжих зорилгоор хамтран ажиллах 10 улсыг нэгтгэсэн түншлэл бөгөөд олон талт хамтын ажиллагааны зургаан байгууллагын зүгээс дэмжлэг, туслалцаа авч ажилладаг юм.

Энэ удаа КАРЕК-н орнуудад зориулсан “Гадаад худалдаанд оролцогч байгууллага, аж ахуй нэгжүүдийн олон улсын цахим уулзалт”-ыг  2021 оны 10 дугаар сарын 26-28 өдрүүдэд цахим хэлбэрээр Англи, Орос, Хятад хэл дээр зохион байгуулах гэж байна.

Энэхүү уулзалтад оролцсоноор:

  • КАРЕК-н орнуудын гааль, гадаад худалдааны өнөөгийн нөхцөл байдлын талаарх бодит мэдээлэл авах,
  • Улс орны тээвэр ложистикийн гэрээ, хамтын ажиллагааны санамж бичиг мөн ачаа нэгтгэлийн гэрээний тухай нэгдсэн ойлголттой болох,
  • КАРЕК-н бүс нутаг болон олон улсаар дамжих ложистикийн оновчтой маршрут, тээвэр ложистикийн салбарын бизнесийн боломжийн талаар мэдээлэл авах,
  • Бусад орны оролцогчидтой B2B уулзалт хийх,
  • Бүх оролцогчдын дэлгэрэнгүй мэдээллийг авах юм. 

Бүртгэлийн хугацаа: 2021 оны 10 дугаар сарын 23-ныг дуустал
Оролцогчийн такс: 170 ам.доллар /МҮХАҮТ ХААН банк 5112003135 тоот ам.долларын данс. Гүйлгээний утга - Оролцогч компанийн нэр/

Дэлгэрэнгүй мэдээллийг:

МҮХАҮТ-ын дэргэдэх Худалдааг хөнгөвчлөх, тээвэр ложистикийн зөвлөлийн гишүүн Ө.Гэрэлмаа 99110858
МҮХАҮТ-ын Гишүүнчлэлийн газрын мэргэжилтэн Э.Баярбаясгалан 99050633

ТЭЭВЭР, ЛОЖИСТИКИЙН ОЛОН УЛСЫН ЦАХИМ УУЛЗАЛТЫН ХӨТӨЛБӨР

2021 оны 10 сарын 26, Мягмар гараг

10:30-11:00 Бүртгэл     
11:00-11:30 Зохион байгуулагчийн мэндчилгээ 
11:00-11:10 CFCFA-ийн Илтгэгч: Ерөнхийлөгч ноён Шонкиров
11:10-11:20 Ивээн тэтгэгч түншүүдийн мэндчилгээ     
11:20-11:30 Форумын зорилго Илтгэгч: Ноён Альберто Абадиа    
11:30-12:00 КАРЕК-н тээвэрлэлтийн маршрутын боломж болон одоогийн сорилтууд Илтгэгч: Ноён Макс Эй
12:00-12:15 Асуулт хариулт 
12:15-12:25 Завсарлага
12:25-14:55 КАРЕК-н орнуудад виртуал дүрэм, мөн цар тахлын дараах үйл ажиллагааны өөрчлөлт ба шинэчилэл    
          Монгол, Афганистан, Хятад (тус бүр 60-90 минут)     

  • Улс орны танилцуулга
  • Үйлдвэрлэлийн товч тодорхойлолт (тээвэр логистик)
  • Тухайн орны тээвэр өнөөгийн байдал, тулгарч буй асуудлууд 
  • Цар тахлын дараах өөрчлөлт
  • Бүтээгдэхүүний импортын боломжууд
  • Бүтээгдэхүүний экспортын боломжууд 

2021 оны 10 сарын 27, Лхагва гараг 

10:30-10:45 Бүртгэл 
10:45-14:05 КАРЕК-н орнуудад виртуал дүрэм, цар тахлын дараах үйл ажиллагааны өөрчлөлт ба шинэчилэл  
Пакистанаас эхлээд Казахстанаар дуусах бусад улс орнуудад 30-60 минутад дараах зүйлсийг батлах болно

  • Тухайн орны тээвэр өнөөгийн байдал, бэрхшээл
  • Цар тахлын дараах өөрчлөлт
  • Бүтээгдэхүүний импортын боломжууд
  • Бүтээгдэхүүний экспортын боломжууд

14:05-14:15 Завсарлага
14:15-14:55 КАРЕК-н  улс орнуудын компани хоорондын  хамтын ажиллагааг бий болгох боломжууд

2021 оны 10 сарын 28,  Пүрэв гараг

10:30-11:00 Бүртгэл
11:00-14:00 В2В уулзалтууд
14:10-14:45 Хаалтын үйл ажиллагаа


АНГЛИ ХЭЛ ДЭЭРХ ХӨТӨЛБӨРИЙГ ХАВСАРГАВ.