(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Газар зүйн заалт цахим сургалт

2021/11/09 --> 2021/11/10

Монгол Улс, Европын Холбоо хооронд “Газар зүйн заалтын тухай хэлэлцээр” байгуулах бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй "Газар зүйн заалт" цахим сургалтад оролцохыг урьж байна. 

Хэзээ: 11 сарын 10-11 өдөр 15:00 - 18:00 цаг
Бүртгэлийн хугацаа: 10 сарын 18-ны өдөр хүртэл

Сургалт синхрон орчуулгатай явагдана.

Зохион байгуулагч:               

  • Монгол Улсын Гадаад Харилцааны Яам
  • Монгол Улсын Оюуны Өмчийн Газар
  • Европын Комиссын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн газар
  • Монгол Улс дахь Европын Холбооны Төлөөлөгчийн газар
  • Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим

Санхүүжүүлэгч:                     

  • Европын Комиссын Техникийн туслалцаа, мэдээлэл солилцооны газар /EC TAIEX/

Холбоо барих: 88081803; 99171504
Email: duurenjargal@mongolchamber.mn

Англи хэл дээр ЕХ-ны сургалтын системд шууд бүртгүүлэх бол энд дарж бүртгүүлнэ үү.

Англи хэл дээрх бүртгүүлэх заавар:

  1. Бүртгэлийн холбоост нэвтэрч, улаан өнгөөр тэмдэглэсэн + товчийг дарна.
  2. Улаан өнгөөр тэмдэглэсэн тохирох мэдээллийг Англи хэл дээр шивж оруулан, SAVE товчийг дарна.

Монгол хэл дээр бүртгүүлэх бол МҮХАҮТ-д бүртгүүлнэ үү.

 

"ГАЗАР ЗҮЙН ЗААЛТ" ЦАХИМ СУРГАЛТЫН УРЬДЧИЛСАН ХӨТӨЛБӨР

2021-11-10 өдөр /Монголын цагаар/

14:30 - 15:30 Оролцогчид цахим сургалтад холбогдож, техникийн бэлэн байдлыг шалгана 
15:00 - 15:30 Нээлтийн үг 
15:30 - 15:45 Газар зүйн заалтын талаарх ерөнхий мэдээлэл 
15:45 - 16:10 Газар зүйн заалттай холбоотой Европын Холбооны зохицуулалтын талаарх мэдээлэл 
16:10 - 16:15 Завсарлага 
16:15 - 17:15 Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийн газар зүйн заалтыг тодорхойлох, бүртгэхэд тавигдах техникийн шаардлага 
17:15 - 17:35 Орон нутгийн эдийн засгийг төрөлжүүлэх хөгжлийн бодлого, арга хэмжээ 
17:35 - 18:00 Асуулт, хариулт

2021-11-11 өдөр /Монголын цагаар/

14:30 -15:30 Оролцогчид цахим сургалтад холбогдож, эхний өдрийн сургалтын тоймыг хэлэлцэнэ
15:00 - 15:30 Монгол Улс дахь газар зүйн заалтын талаарх танилцуулга 
15:30 - 16:00 Газар зүйн заалтын хэрэгжилтийн хянахад холбогдох байгууллагуудын үүрэг, хариуцлага 
16:15 - 16:20 Завсарлага 
16:50 - 17:10 Оюуны өмчийн эрх: Газар зүйн заалт болон барааны тэмдэгийн ялгаа 
17:10 - 18:00 Нээлттэй хэлэлцүүлэг