(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Bazaar Berlin үзэсгэлэн

2021/11/02 --> 2021/11/06

Зохион байгуулагч: Мессе Берлин 
Хаана: Герман улс, Берлин хот
Хэзээ: 2021 оны 11 дүгээр сарын 3-7 өдрүүдэд

Bazaar Berlin үзэсгэлэн нь Герман улсдаа гар урлал, бэлэг дурсгал, байгалийн гаралтай бүтээгдэхүүн танилцуулдаг олон улсын хэмжээний хамгийн том үзэсгэлэн, худалдаа юм. Жил бүрийн арваннэгдүгээр сард 60 гаруй орны 500 орчим үйлдвэрлэгчид болон жижиглэнгийн худалдаачид өөрсдийн өвөрмөц бараа бүтээгдэхүүнээ танилцуулдаг. 

Үзэсгэлэнгийн хамрах хүрээ: Гэр ахуйн нэхмэл эдлэлийн бүтээгдэхүүн, гоёл чимэглэл (бүс, ороолт, түрийвч), үнэт эдлэл, хувцас, арьсан эдлэл (цүнх, хувцас), чимэглэлийн зүйлс, гар урлал, тоглоом, хөгжмийн зэмсэг, хивс, тавилга, гоо сайхан, хувийн арчилгаа болон аялал жуулчлал гэх мэт салбарууд хамаардаг.

Үзэсгэлэнгийн бүртгэл 5 дугаар сарын 28-ний өдөр хүртэл

Жич: Салбар бүрээс цөөн тоотой аж ахуйн нэгж бүртгэнэ.

Зардлын урьдчилсан мэдээлэлтэй танилцах [Файлын формат: *.pdf, Файлын хэмжээ: 125 кб]

Холбоо барих:

Утас: 77277070-/4/, 99036193
Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn