(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Иноваци ба тогтвортой хөгжлийн зорилтууд цахим үзэсгэлэнд урьж байна

2021/05/06 --> 2021/05/07

Зорилго: Инноваци, технологийн шийдлүүдийг ашиглан Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хангах гадаад, дотоодын шинэлэг санаа, бүтээлч шийдлүүдийг таниулан сурталчлах замаар инновацийн соёлыг түгээн дэлгэрүүлэх, экосистемийн оролцогч талуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх.

Хамрах хүрээ: Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллага, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, тэдгээрийн дэргэдэх гарааны компани, лаборатори, төрийн бус байгууллага, өндөр технологийн компаниуд, ОУ-ын байгууллагууд, хамтын ажиллагааны оффис, томоохон бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, энтрепренер залуус.

Зохион байгуулах цахим платформ: Airmeet virtual events platform
Airmeet платформд оролцогчдын бүүт байрших хугацаа: 2021.05.03-09
Үзэсгэлэнгийн үндсэн арга хэмжээ: 2021.05.07-08
Үзэсгэлэнгийн сонгон шалгаруулалтад бүртгүүлэх холбоос: https://bit.ly/InnovationExpo2021

Үзэсгэлэнд оролцох салбарууд:

  • Боловсролын технологи
  • Хөдөө аж ахуйн технологи
  • Хүнсний технологи
  • Байгаль орчны технологи
  • Ухаалаг хот
  • Блокчейн
  • И-эрүүл мэнд
  • Шинэ амьдралын хэв маяг
  • Робот
  • 3Д хэвлэл
  • Дижитал инноваци /Хиймэл оюун ухаан, Юмсийн интернет /IoT/, Их өгөгдөл /Big data/
  • Шинэ материал
  • Биотехнологи
  • Сэргээгдэх эх үүсвэртэй эрчим хүчний технологи
  • Үндэсний онцлог бүхий соёлын инноваци, бүтээлч үйлдвэрлэл
  • Ухаалаг технологид суурилсан төрийн болон бизнесийн бүтээгдэхүүн, үйлчилгээ
  • Нийгмийн инноваци
  • Бусад

Business Pitch:

Үзэсгэлэнд оролцогчдоос 10 бүтээгдхүүн, үйлчилгээг сонгож хөрөнгө оруулагчдад танилцуулж, хөрөнгө оруулалт татах арга хэмжээ 2021.05.07 өдөр болно.

Шагнал:

  • Инновацийн шилдэг бүтээгдэхүүн
  • Инновацийн шилдэг үйлчилгээ
  • Олон улсын шилдэг оролцогч

Сонгон шалгаруулалт:

Доорх үзүүлэлтүүдээр оролцох хүсэлтийг сонгон шалгаруулна

  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний инноваци
  • Тогтвортой хөгжлийн зорилго, инновацийн тэргүүлэх чиглэлд нийцсэн байдал
  • Зах зээлд нэвтэрсэн болон нэвтрэх боломжит байдал

1-Р ШАТ

Онлайн сонгон шалгаруулалтад оролцох бүртгэлийн линк: https://bit.ly/InnovationExpo2021
Бүртгэлийн эцсийн хугацаа: 2021.04.14

2-Р ШАТ

Сонгон шалгаруулалтад тэнцсэн байгууллагуудад 2021.04.15-ны дотор мэдэгдэх ба байгууллагууд өөрсдийн байгууллагын болон үзэсгэлэнд танилцуулах бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга, 1-3 минутийн видео, каталог, лого, баннерийг чанарын шаардлагын дагуу хийж 2021.04.25-ны дотор ирүүлнэ.

Цахим шуудан: innovation.expo@gmail.com
Холбоо барих утас: 70111299 85854510 80113936