(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Евроазийн гэмтэл согогийн мэс заслын чуулга уулзалтанд урьж байна

2021/06/24 --> 2021/06/25

Евроазийн гэмтэл согогийн мэс заслын чуулга уулзалт нь гэмтэл согог судлал, ортопед болон анагаах ухааны завсрын мэргэжлийн салбар дахь эмнэлгийн технологи, эмнэлгийн хэрэгсэл ЕвроАзийн тивийн улс орнуудад үйлдвэрлэх салбарын аж үйлдвэр, шинжлэх ухаан, практикийн хамтын ажиллагааны асуудлыг авч хэлэлцүүлдэг олон улсын байнгын ажиллагаатай талбар юм. Чуулга уулзалтаар шинжээчид, эмч нар, эмнэлгийн үйлдвэрийн төлөөлөгчдийг нэгтгэж уг салбарын хөгжилд түлхэц өгөх, салбарын хөгжлийн хэтийн төлөв, гол хүчин зүйлс, хөрөнгө оруулалтыг татах, эм, эмийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэх, эмнэлгийн байгууллагын техникийн хангамжийн зэрэг асуудлаар, яриа хэлэлцээ өрнүүлдэг. Сүүлийн жилүүдэд тус чуулга уулзалтад 70 гаруй улс орны 6000 гаруй төлөөлөгчид оролцсон бөгөөд оролцогдын тоо байнга нэмэгдсээр банйа. 

Чуулга уулзалтын гадаад улс орны оролцогчдын асуудлыг хариуцан ажиллаж буй хүн нь Анна Масёрова, холбоо барих утас: +79671300687, participants2@eoforum.ru. Арга хэмжээний илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.eoforum.ru цахим хуудсанд байршуулсан болно.

Холбоо барих
МҮХАҮТ-ын Үзэсгэлэн Яармагийн Газар
Утас: 976-77279090-4
Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn