(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ENTREPRENEUR - 2019 шалгаруулалтын материал авч эхэллээ

2019/12/04 --> 2019/12/04

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй оны онцлох аж ахуй нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “ENTREPRENEUR-2019” шагнал гардуулах ёслолын ажиллагааг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулна. 23 дахь жилдээ зохион байгуулж буй уг ёслолын ажиллагааны гол зорилго нь бизнес эрхлэгчдийн тухайн оны ажлын ололт амжилтыг дүгнэн дэмжин урамшуулах, олон нийтэд сурталчлан таниулахад оршдог бөгөөд тухайн оны Онцлох 10 аж ахуй нэгж, Онцлох бизнес эрхлэгчдийг Танхимын Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр тодорхой шалгуур үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулдаг уламжлалтай.

“ENTREPRENEUR 2019” арга хэмжээг дараах номинац, үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулна. Үүнд:

А. ГРАН ПРИ ШАГНАЛ - 1 АЖ АХУЙН НЭГЖ

  1. Оны онцлох 10 аж ахуйн нэгж

В. НОМИНАЦУУД:

  1. Үндэсний үйлдвэрлэгч Энтрепренер
  2. Экспортлогч Энтрепренер
  3. Хөрөнгө оруулагч Энтрепренер
  4. Импортлогч Энтрепренер
  5. Сайн засаглалыг хэрэгжүүлэгч Энтрепренер
  6. Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Энтрепренер
  7. Дотоодын ханган нийлүүлэгчдийг дэмжигч Энтрепренер
  8. Инновац нэвтрүүлэгч Энтрепренер
  9. Гарааны бизнес эрхлэгч Энтрепренер
  10. Жижиг дунд үйлдвэрлэгч Энтрепренер
  11. Бичил бизнес эрхлэгч Энтрепренер

Тодорхой салбарын Entrepreneur номинацууд:

  1. Уул уурхайн салбарын Энтрепренер
  2. Барилгын салбарын Энтрепренер
  3. Үйлчилгээний салбарын Энтрепренер
  4. Худалдааны салбарын Энтрепренер
  5. Мал аж ахуйн салбарын Энтрепренер
  6. Газар тариалангийн салбарын Энтрепренер
  7. Хөнгөн үйлдвэрийн салбарын Энтрепренер
  8. Хүнсний салбарын Энтрепренер
  9. Тээврийн салбарын Энтрепренер
  10. Аялал жуулчлалын салбарын Энтрепренер
  11. Мэдээллийн технологийн салбарын Энтрепренер
  12. Эрчим хүчний салбарын Энтрепренер
  13. Банкны салбарын Энтрепренер
  14. Банк бус санхүүгийн салбарын Энтрепренер
  15. Үл хөдлөх хөрөнгийн салбарын Энтрепренер
  16. Даатгалын салбарын Энтрепренер
  17. Бусад (Эдгээрт нэр дурдаагүй бусад салбарт хамаарах 3-аас дээш материал ирсэн тохиолдолд ажлын хэсгийн саналаар нэмэлт номинацад дэвшүүлнэ)

С. GREENPRENEUR 2019 НОМИНАЦУУД:

  1. Байгальд ээлтэй ногоон технологи нэвтрүүлэгч Энтрепренер
  2. Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч Энтрепренер
  3. Байгалийн нөхөн сэргээгч Энтрепренер
  4. Тогтвортой үйлдвэрлэлийн менежмент нэвтрүүлэгч Энтрепренер
  5. Экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Энтрепренер

 ШАЛГАРУУЛАЛТАД МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭХ УДИРДАМЖ

1. Материал хүлээн авах: 

Шалгаруулалтын материалыг номинац тус бүрээр онлайнаар бөглөх болон цаасан хэлбэрээр бүрдүүлж өгөх

2. Материал хүлээн авах хугацаа:

2019 оны 11 дүгээр сарын 14-өөс 12 дугаар сарын 09-ний 17.00 цаг хүртэл /хугацаа хоцроосон тохиолдолд материал хүлээн авах боломжгүйг анхаарна уу/

3. Бүрдүүлэх материалууд:

  1. Зөвхөн 2019 онд хийсэн ажил, мэдээллийг оруулах ба эдийн засгийн тоон үзүүлэлтүүдийг голлон тусгах
  2. Нэг байгууллага 3 хүртэл номинацад нэр дэвших боломжтой
  3. Тухайн компани яагаад энэ номинацад өрсөлдөж байгаа, шагнуулах ямар шаардлагуудыг хангасан, ямар ажлуудыг санаачилан, хийсэн талаараа дээд тал нь 3 хүртэл минутын видео бичлэгийг хийж өөрийн компанийн фэйсбүүк хуудсанд #Entrepreneur2019 #Mongolchamber #МҮХАҮТ гэсэн хаштагтайгаар оруулах. (Видеоны төрөл ямар ч байж болно. Ярилцлага, эвлүүлэг г.м)

4. Онлайнаар бөглөх:

  1. Бүртгэлийн хуудсыг бөглөнө
    1. Дэвшиж буй номинацуудыг сонгоно /3 хүртэл/
    2. Илгээх товчийг дарсны дараа “Баярлалаа. Бүртгэл илгээгдлээ” гэсэн мэдээлэл гарч ирнэ.
  2. Танхимын вэб дээрх Энтрепренер 2019 шалгаруулалтыг бөглөнө
    1. Дэвшиж буй сонгосон номинацаа сонгоно
    2. Шалгуур үзүүлэлтийн дагуу тоон үзүүлэлтүүдийг голлон тусган бичнэ
  3. Тодорхой салбарын номинац дотор салбарыг сонгож бөглөнө
  4. Өөрсдөө нэмж номинац зохиохгүй болно

5. Цаасаар материалаа бүрдүүлэх:

  1. Байгууллагын албан тоот /ямар номинацад нэр дэвшиж байгаа тухай/
  2. Онлайнаар бөглөсөн материалтай ижил байх ба номинацын харгалзах шалгуур үзүүлэлт тус бүрээр хүснэгтийн дагуу мэдээллийг товч бичиж ирүүлэх
  3. Шаардлагатай тайлан, мэдээлэл болон баталгаажуулсан, баримтжуулсан нэмэлт материалын хуулбарыг ирүүлж болох ба аль номинац тус бүрдээр ямар шалгуур, үзүүлэлтэд хамаарахыг хуудасны дугаараар тодорхой заах

Холбоо барих:

Гишүүнчлэлийн Газар
Утас: 77277070-2, 99096809, 99078303
Цахим шуудан: membership@mongolchamber.mn

Жич: Дээр дурдсан шаардлагыг хангаагүй материалыг шалгаруулалтад оруулахгүйгээр буцаах болохыг анхаарна уу.