(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль хэрэгжүүлэх, холбогдох мэдээллүүдийг устгах тухай

2022/04/28 0

НИЙТ ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай
хууль хэрэгжүүлэх, холбогдох мэдээллүүдийг устгах тухай

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулан  Монгол Улсын Ерөнхий сайдын 55 дугаар захирамжаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу хуулиар зөвшөөрснөөс бусад мэдээлэл хариуцагчийн цуглуулсан биеийн давхцахгүй өгөгдлийг устгах үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Тагнуулын ерөнхий газраар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Дээрх ажлын хүрээнд аж ахуйн нэгжүүд өөрийн байгууллагад хадгалагдаж буй биеийн давхцахгүй өгөгдөл (гарын хурууны хээ)-ийг устгах үйл ажиллагааг дараах зааврын дагуу зохион байгуулж, 2022 оны 5 дугаар сарын 02-ны дотор хэрэгжүүлж үр дүнг хавсралтад заасан хүснэгтийн дагуу бэлдэж МҮХАҮТ-д хүргүүлэхийг хүсье.

  1. Хүний хувийн мэдээлэл хамгаалах хуулийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн байгууллагад хадгалагдаж байгаа биеийн давхцахгүй өгөгдлийг ашиглах үйл ажиллагааг зогсоох. 
  2. Хэрэглэгчийн хурууны хээ уншигч төхөөрөмжүүд болон дуудаж ажилладаг серверүүдийг зогсоох.
  3. Мэдээлэл хариуцагч нь биеийн давхцахгүй өгөгдлийг цуглуулахад үндэслэл болгосон дүрэм, журам, болон бусад эрх зүйн актуудыг хууль тогтоомжид нийцүүлж, тайланд тусгаж ирүүлэх. (хүчингүй болгосон, өөрчлөлт оруулсан тоон мэдээлэл)
  4. Гарын хурууны хээ ашиглаж байгаа систем, тоног төхөөрөмжийн техникийн мэдээлэл, хурууны хээ агуулж буй файл, өгөгдлийн баазыг устгаж хавсралт дахь хүснэгтийн дагуу холбогдох мэдээллийг ирүүлэх.
  5. Цуглуулсан болон, хадгалсан гарын хурууны хээний мэдээллийг устгасан талаарх тайлан, мэдээ гаргаж ирүүлэх. 
  6. Хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй тохиолдолд Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэхийг анхааруулж байна.

Гишүүн байгууллагууд Хавсралт дахь хүснэгтийн дагуу мэдээллийг бэлтгэн 2022 оны 5 дугаар сарын 02-ны дотор МҮХАҮТ-ын membership@mongolchamber.mn цахим шуудангийн хаягаар ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээлэл:

Утас: 77277070-2, 99017740

Хавсралт [Файлын формат: *.docx, Файлын хэмжээ: 14,8 кб]