(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

"Евразийн эдийн засгийн холбоо, Монгол Улс-2022" бизнес форумыг Монгол Улсад зохион байгуулна

2021/12/08 0

Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын Хамтын ажиллагааны ажлын хэсгийн IV хуралдаан (2021.12.06-нд ) цахимаар боллоо.

Талууд Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хооронд 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах тухай Санамж бичгийн хүрээнд Хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 2022-2025 он хүртэл сунгахаар тохиролцож, хуралдааны дүнгээр протоколд гарын үсэг зурав.

Хуралдаанд МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн оролцож, үг хэлэхдээ ирэх онд "Евразийн эдийн засгийн холбоо, Монгол Улс-2022" бизнес форумыг Монгол Улсад зохион байгуулах санал гаргасан нь хамтын ажиллагааны протоколд тусгагдлаа.