(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

"EXECUTIVE SUMMIT 2021" гүйцэтгэх дээд удирдлагуудын нэгдсэн уулзалт эхэллээ

2021/12/06 0

МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес Академи-аас Монгол Улсын ТОП 10 аж ахуйн нэгжээс гаргасан Эдийн засгийн их сэргэлтийн төлөөх хамтарсан тунхаг бичгийг бодит ажил болгох, богино хугацаанд эдийн засгаа сэргээх, эдийн засгийн чиг хандлага, бизнес загвараа эргэн харж, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах "EXECUTIVE SUMMIT 2021" Гүйцэтгэх дээд удирдлагуудын уулзалтыг зохион байгуулж байна.

Уулзалтад 200 гаруй Гүйцэтгэх, Санхүүгийн, Хүний нөөцийн, Маркетингийн болон Технологи хариуцсан захирал оролцож байна.

Уулзалтын эхэнд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин "Их сэргэлт" санаачилгын хүрээнд үндсэн илтгэлийг танилцууллаа. Тэрээр бизнесийн саадыг арилгах, экспортыг нэмэгдүүлэх, мега төслүүдээ хөдөлгөх, эрх зүйн орчны шинэтгэлийн хүрээнд Шинэ сэргэлтийн тухай хуулийг батлах нь эдийн засгаа богино хугацаанд сэргээх үндсэн суурь гээд Их сэргэлтэд хувийн хэвшил, бизнесийн хамтын ажиллагаа чухлыг онцлов.

Үргэлжлүүлэн Харвард Бизнес Сургуулийн профессор Франческа Жино "Хямралыг давах дасан зохицол", Нью-Йоркийн Их Сургуулийн профессор Жей Ван Бавел "Бидний хүч: Нийтлэг ялгарлаараа гүйцэтгэлээ сайжруулж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн эв нэгдлийг дэмжих боломж", МакКензи компанийн зөвлөх Ж.Тана "Эрс өөрчлөгдөж буй ирээдүйд манлайлагчид хэрхэн дасах зохицох вэ" сэдвээр илтгэл хэлэлцүүлэх юм.

Түүнчлэн гүйцэтгэх, санхүүгийн, маркетингийн, хүний нөөцийн захирлуудын уулзалт болох төдийгүй дижитал эрин үе, өвөрмөц бүтээлч байдлын талаар ярилцаж, "Бидний хүч-Үндэсний ялгарал" төслийг танилцуулна.