(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ААН-үүд нэмэлт тундаа хамрагдсаар байна

2021/12/02 0

МҮХАҮТ-аас бизнесийн үйл ажиллагаагаа хэвийн явуулах, харилцагчдаа хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд сайн дурын үндсэн дээр нэмэлт тундаа хамрагдахыг нийт ААНБ, бизнес эрхлэгчиддээ хандан уриалсан билээ.

Уриалгад МҮХАҮТ-ын дэргэдэх Ноос, ноолуурын зөвлөл нэгдэн, энэ чиглэлийн аж ахуйн нэгжүүд нэмэлт дархлаажуулалтдаа хамрагдаж эхэлжээ. Тухайлбал, "Гоёл кашмер" ХХК-ийн Goyol Cashmere 60 гаруй ажилтан III тундаа хамрагдлаа.

Бизнесийн тогтвортой үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэхийн тулд худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, тээврийн салбарын ажилтан, албан хаагчид нэмэлт тундаа түлхүү хамрагдаж байна.