(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Илтгэлийн уралдааны дүнг танилцуулж, шагнал гардууллаа

2021/11/30 0

Комплаенс, Бизнесийн ёс зүйн анхдугаар чуулганыг зохион байгуулах хүрээнд оюутан, судлаач, бизнес эрхлэгч, төрийн болон төрийн бус байгууллага, ААН-үүдийн дунд зарласан “Бизнесийн үйл ажиллагаанд шударга, ёс зүйтэй, авлигаас ангид эрх зүйн орчныг бий болгох арга зам” сэдэвт онол, арга зүйн бага хурал, илтгэлийн уралдааны шилдгүүдийг тодрууллаа. 

Тус уралдаан шалгаруулалтад 50 гаруй оролцогч багаар болон ганцаарчилж оролцсоноос хоёр ангилалд эхний гурван байрыг шалгаруулсан юм. 

Оюутан ангилал:

I байр- Отгонтэнгэр Их Сургуулийн 4-а ангийн оюутан Ч.Сонинбаяр
II байр- МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн 5 дугаар төвшний оюутан Б.Ууганболор
III байр-МУИС-ийн Хуульзүйн сургуулийн 5 дугаар түвшний оюутан Ч.Болормаа

Судлаач ба бусад ангилал:

I  байр: Скайтел ХХК-ийн Хууль, эрх зүйн албаны захирал Ө.Жамбалсүрэн, ахлах хуульч Б.Цэндсүрэн
II байр: Талын таван хайрхан ХХК-ийн эрх зүйч М.Нарандулам
III байр: Тэнгэр Даатгал ХХК-ийн хуульч М.Жавзанжумдаан, хянан нийцэлтийн хуульч Г.Уранчимэг

Уралдаанд шалгарсан илтгэлүүдийг бизнесийн үйл ажиллагаанд шударга, ёс зүйтэй, авлигаас ангид эрх зүйн орчныг бий болгоход өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг олж, судалж шинжлэн үр дүнг хэлэлцэж, холбогдох дүрэм, журам, стандарт, бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох санал, зөвлөмжийг боловсруулахад ашиглах юм.