(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Комплаенс, бизнесийн ёс зүйн анхдугаар чуулган боллоо

2021/11/30 0

МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнесийн ёс зүйн төв нь МҮХАҮТ-ын дэргэдэх Комплаенсын үндэсний зөвлөлтэй хамтран “Комплаенс, бизнесийн ёс зүйн анхдугаар чуулган”-ыг зохион байгууллаа.

Тус чуулганд нийт 200 орчим бизнесийн байгууллагын төлөөллүүд оролцож, бизнес орчин дахь шударга, ёс зүйтэй байдлыг бэхжүүлэхийн төлөө санаа бодлоо солилцлоо. Чуулганы нээлтийн үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, шударга, ил тод, ёс зүйг эрхэмлэн, итгэлцэл, үнэт зүйлсэд тулгуурлаж урт хугацаанд тогтвортой хамтран ажиллах нь бизнесийн хөгжлийн тулгуур болоод байна. Авлигын эсрэг тэмцэх нь зөвхөн төрийн байгууллагын үүрэг биш, хувийн хэвшлийн оролцоо, манлайлал чухал болж байгаа.”-г онцоллоо.

Мөн Бизнесийн Ёс Зүйн төвийн үйл ажиллагааг дэмжигч, Рио Тинто группийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Амаржаргал“ Монголын Бизнесийн байгууллагуудын нэгдсэн дуу хоолой болсон МҮХАҮТ, болон олон улсад авлигын эсрэг олон жил тууштай үйл ажиллагаа явуулж байгаа Транспэрэнси Интернэшнл байгууллагуудаас хэрэгжүүлж буй Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа. Рио Тинто энэхүү төслийг дэмжин оролцож, Бизнесийн ёс зүйн төвийн үйл ажиллагааг жигдрэх хүртэлх санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаадаа бид үргэлж баяртай байна. Учир нь шударга, ил тод, ёс зүйг эрхэмлэж ажиллах нь манай байгууллагын үнэт зүйлсийн салшгүй нэг хэсэг байдаг.”гэсэн юм.

Тус чуулганы 1-р хэсэгт бизнесийн ёс зүй, шударга байдлын өнөөгийн нөхцөлийг судалгааны дүгнэлтээр танилцуулж “Бизнес эрхлэгчид хууль, дүрэм журмаа мөрдөж ажиллахад учирч буй саад бэрхшээл” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн бол 2-р хэсэгт өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн сайжруулах талаарх шийдлийг бизнесийн байгууллагуудын сайн туршлагаар илэрхийлж “Бизнесийн ёс зүй, комплаенсыг нэвтрүүлж, хэрэгжүүлэхийн тулд бид юу хийх ёстой вэ?” сэдвээр халуун яриа өрнүүллээ.

Мөн тус чуулганыг угтан оюутан залуус болоод судлаач, бизнесийн байгууллагынхны дунд зарласан “БИЗНЕСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ШУДАРГА, ЁС ЗҮЙТЭЙ, АВЛИГААС АНГИД ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БИЙ БОЛГОХ АРГА ЗАМ” онол арга зүйн бага хурал, илтгэлийн уралдааны дүнг танилцуулж шалгарсан оролцогчдод шагнал гардуулсан юм.

Үүнээс гадна бизнесийн ёс зүй, шударга байдлын тухай олон нийт болон бизнес эрхлэгчдийн ойлголтыг нэмэгдүүлэх, мэдлэгийг дээшлүүлэх, ёс зүй, шударга байдал нь бизнесийн урт хугацааны амжилт, ашигт ажиллагаа болон өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, компаниуд дотоод үйл ажиллагаандаа хэвшүүлж болох сайн туршлагуудыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “ЁС ЗҮЙ-ТОГТВОРТОЙ БИЗНЕС” цахим аяныг эхлүүлээд байгаа юм.

МҮХАҮТ, Транспэрэнси интернэшнл Монгол ТББ, Рио Тинто Монгол ХХК хамтран Бизнесийн ёс зүй, шударга байдлыг хэвшүүлэх төслийг энэ оны 4-р сараас эхлэн хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд байнгын ажиллагаатай Бизнесийн ёс зүйн төвийг МҮХАҮТ дээр байгуулсан бөгөөд тус төвөөс аж ахуйн нэгж бизнес эрхлэгчдэд зориулан бизнесийн байгууллага дахь ашиг сонирхлын зөрчил болон ёс зүйн хоёрдмол байдалд орох эрсдэлээс бизнесээ хэрхэн хамгаалах ойлголтыг нэмэгдүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, засаглалыг бэхжүүлэхэд шаардлагатай сургалт, уулзалтуудыг зохион байгуулдаг юм.

Холбоо барих:

Бизнесийн ёс зүйн төв
МҮХАҮТ-ын байр, 102 тоот
Монгол Улс, Улаанбаатар хот, 17011, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Махатма Гандигийн гудамж, УБ шуудан - 101011001

Утас: +976 7727 7070 /36/
Гар Утас: +976 99051590, 99164719
Цахим шуудан: bicentermn@gmail.com
Twitter: Бизнесийн ёс зүйн төв
Facebook: Бизнесийн ёс зүйн төв