(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Аялал жуулчлалын гол чиглэл, олон улс, улсын чанартай авто зам дагуу үйлчилгээний цогцолбор байгуулах сонирхолтой аж ахуйн нэгжүүдийг бүртгэж байна

2021/11/30 0

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Аялал жуулчлалын гол чиглэлийн авто зам дагуу 200-250 км тутам, нийт 39 орчим байршилд стандартын шаардлага хангасан үйлчилгээний цогцолбор байгуулах ажлыг эхлүүлж байна.

Үйлчилгээний цогцолборууд нь A /өдөрт 10 мянгаас дээш машины хөдөлгөөний эрчимтэй/, B /өдөрт 5-10 мянган машины хөдөлгөөний эрчимтэй/, C /өдөрт 5 мянга хүртэлх машины хөдөлгөөний эрчимтэй/ гэсэн гурван ангилалтай байх бөгөөд эхний ээлжинд дараах батлагдсан байршлуудад байгуулагдана: Үүнд:

Энэхүү үйлчилгээний цогцолборууд нь зорчигч, жуулчдын тав тухтай, аюулгүй аялах нөхцөлийг бүрдүүлсэн байх бөгөөд орон нутаг, хот хоорондын зорчигч тээвэр, ачаа тээврийн албан ёсны буудлууд болж, мөн аялал жуулчлалын тээврийн үйлчилгээ төвлөрөх давуу талтай юм.

Иймд өөрийн хөрөнгөөр Аялал жуулчлалын гол чиглэлийн авто зам дагуу үйлчилгээний цогцолбор байгуулж, менежментийг хариуцах сонирхолтой аж ахуйн нэгжүүдийг Төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийлэхийг урьж байна.

Төсөл хэрэгжүүлэх сонирхол бүхий аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг 2021.12.28-ний өдрийн дотор хүлээн авна.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГОЛ ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМ ДАГУУ 
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙГ 
СОНГОН ШАЛГАРУУЛАХ УДИРДАМЖ

Зорилго: Аялал жуулчлалын гол чиглэлийн авто зам дагуух батлагдсан байршилд холбогдох стандартын дагуу үйлчилгээний цогцолборыг өөрийн хөрөнгөөр, менежментийг хариуцах нөхцөлтэйгээр байгуулах аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулахад чиглэнэ.

Хамрах хүрээ: Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж
Шалгаруулах үе шат:

  • 1-р шат. 2022 оны 1-р улиралд
  •  2-р шат. 2022 оны 2-р улиралд

1-р үе шат. Аж ахуйн нэгжүүдээс сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авах, дүгнэх. Оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж хугацаанд нь сонирхлоо ирүүлэх, нэг байршилд ирүүлсэн олон саналыг ажлын туршлага, хүсэлт ирүүлсэн огноог гол шалгуур болгоно.

  • МҮХАҮТанхимд хандсан албан хүсэлт /компани товч танилцуулга, аль байршилд, ямар ангилалд болон бусад тухай/;
  • Компаний 2019 оны борлуулалтын орлого; 
  • Ажлын туршлага /ижил төстэй хийж гүйцэтгэсэн ажил болон бусад/;

2-р үе шат. Төсөл хүлээн авах, шалгаруулах

Холбоо барих:

Хаяг: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Махатма Гандигийн гудамж, МҮХАҮТанхимын байр, 306 тоот, 
МҮХАҮТ, Төсөл Хөтөлбөрийн Газар
Утас: 77277070/36/, 99 907950, 99010174
Цахим шуудан: project@mongolchamber.mn

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ,
ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРИЙН ГАЗАР