(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

"Бизнес Лиг"-ийн аваргууд тодорлоо

2021/11/28 0

МҮХАҮТ-аас 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “Бизнес лиг”-ийн шилжин явах цомын төлөөх тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд нийт 32 (эрэгтэй-24, эмэгтэй-8) багийн 450 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаа, авьяас чадвараа сорьсон юм.

ТЭМЦЭЭНИЙ НЭГДСЭН ДҮНГЭЭР:

Эрэгтэй

  • Тэргүүн байр: Мобиком корпораци
  • Дэд байр: Төрийн банк
  • Гутгаар байр: Иргэний Нисэхийн Үндэсний Төв /ИНҮТ/
  • Шилдэг тоглогч: Мобиком багийн тоглогч Б.Болдбаатар

Эмэгтэй

  • Тэргүүн байр: Иргэний Нисэхийн Үндэсний Төв /ИНҮТ/
  • Дэд байр: Төрийн банк
  • Гутгаар байр: СКАЙтел
  • Шилдэг тоглогч: Иргэний Нисэхийн Үндэсний Төв багийн тоглогч О.Болортуяа нар тус тус шалгарсанд баяр хүргэе.

Бизнесийн салбарынхны чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, спортын талбарт шударгаар өрсөлдөх, харилцан ойлголцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх зургаа дахь удаагийн "Бизнес лиг"-ийг МҮХАҮТ-ын Тэргүүлэгч гишүүн Д.Ганбаатар, "Макс" групп ивээн тэтгэсэнд талархал илэрхийлье.

МҮХАҮТ "Бизнес лиг" тэмцээний зохион байгуулалтыг сайжруулж, чансааг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байгаа бөгөөд энэ удаад Монголын сагсан бөмбөгийн мэргэжлийн шүүгчдийн холбоотой хамтран зохион байгууллаа.

"Бизнес Лиг - 2020" шилжин явах цомын төлөөх тэмцээнд баг тамирчдаа идэвхтэй оролцуулсан нийт гишүүн байгууллагууддаа цаашдын ажил үйлст нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе!

Монголын Үндэсний
Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим